Хятадын Мэдээний Агентлагийн мэдээ: Өвөр Монголын хүнсний нийгэмлэг 14-ний өдөр мэдэгдэхдээ, Монгол хоолны орон нутгийн стандартыг зарласны дараа өөртөө засах районы 20 гаруй томоохон нийтийн хоолны компанийн захирал, тогооч нар энэ сарын 23-ны өдөр Сянган, Тайвань зэрэг газарт тус хотуудын хоол хүнсний бизнес эрхэлж буй хариуцлагатай хүмүүстэй уулзан, Монгол хоолны бизнесийг хөгжүүлэх зорилгоор монгол хоолны соёлыг мэдрүүлэх санаатай байна.
Өвөр Монголын стандартын хүрээлэнгийн захирал Лан Ин мөн өдөр мэдэгдэхдээ, Өвөр монголын чанарын хяналтын хороо стандартын хүрээлэнгийн боловсруулсан 12 төрлийн монгол хоолны орон нутгийн стандартыг баталж, мөн өдрөөс эхлэн уг стандартыг албан ёсоор хэрэгжүүлж, оны эцсээр Өвөр Монголын нийт хүнсний бизнесийн салбарт дэлгэрүүлнэ гэжээ. Үүнд чихрээр боосон өрөм, хонины шарсан хавирга, хонины шарсан гуя, боодог, хуушуур, сүүтэй цай, чанасан мах, үхрийн шарсан хавирга зэрэг 12 төрлийн монгол хоолонд стандарт тогтоожээ.\Хуар\