• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлээр жолоодлого болгоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-14 16:31:46

        ХКН-ын 18-р их хурал 14-ний өдрийн үдээс өмнө Бээжинд өндөрлөлөө. ХКН өөрийн засаглалын мөрийн хөтөлбөр болох намын дүрэмдээ 18 дах удаа засвар оруулан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлийг намын жолоодох үзэл санаа болгоно гэж тогтоожээ. Намын дүрэмд оруулсан засварыг 18-р их хурлын ажлын тайланд заасан "ард иргэдийн орлогыг 1 дахин нэмэгдүүлэх" , "чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах" зэрэг зорилттой харьцуулан үзэхэд хийсвэр мэт санагдавч үнэндээ Хятадын 1 тэрбум 300 сая иргэдийн хүсэл найдвараас эхтэй юм, мөн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, алс хэтийн ач холбогдолтой бодит жолоодлого юм.

        11-р сарын Бээжин хот нар налгар, ногоон хэвээр байна. Сүр жавхлант АТИХ-ны ордонд ХКН-ны 18-р их хурал намын дүрэмд оруулсан засвараа батлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлийг Марксын үзэл, Мао Зэдунгийн үзэл санаа, Дэн Шяо Пины онол, "гурван төлөөлөл"-ийн чухал үзлийн хамт ХКН-ын жолоодох үзэл санаа болголоо.

        Намын дүрэм бол тухайн улс төрийн намын "үндсэн хууль" бөгөөд "намын дотоодын суурь хууль" гэж нэрлэдэг. Намын дүрэм дэх удирдах үзэл санаа бол тус улс төрийн намаас үүрэг зорилт гаргах, бодлого тогтоох, практикийг удирдан жолоодох гол чухал үзэл санаа ба онолын үндэслэл нь бөгөөд улс төрийн нам засаг хэрэгжүүлэх амин сүнс нь мөн гэж хэлж болох юм.

        Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзлийн гол цөм нь хүний төлөө байх болно. Хятад улсын эдийн засаг түргэн хөгжихийн хэрээр хүн ам олонтой энэхүү том орон хоол хувьцасны асуудлыг үндсэндээ шийдвэрлэжээ. Сурвалжлагчдын сурвалжилж буй явцаас үзвэл, орлогыг хэрхэн улам нэмэгдүүлэх, агаар огторгүйг цэлмэг тунгалаг байлгах, усыг цэвэр ахиун байлгах, хүрээлэн буй орчинг сайжруулах зэрэг асуудлуудад тэд өмнөхөөс илүү анхаарал тавих болсон байна.

         Иргэдийн хүсэл эрмэлзэл болон бодит биелэл нь цаг эриний өөрчлөлтийг тусгасан байна. Иймэрхүү шинэ үе шат шинэ цаг эрин нь нийгмийн олон төрлийн ашиг сонирхлыг бий болгосноор, эрх барьж буй ХКН намын дүрэмдээ өөрчлөлт оруулж шинжлэх ухааны хөгжлийн үзлээр намын жолоодох үзэл санааны түвшинг дээшлүүлдэг юм. Хятадын эрдэмтэн Цай Зи Чянгийн үзэж байгаагаар, энэ нь ХКН-ын онолын шинийг бүтээх чухал үр дүн болох төдийгүй, тэр нь ард түмнийг удирдан тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулах талаар чухал стратегийн байршуулалт болж, ард түмнийг сайн сайхан амьдруулахын төлөө хийсэн ахиц болно гэжээ.

         Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзэл нь Хятадын эрх баригч намын жолоодох үзэл санааг тогтоосон юм, энэ нь 1 тэрбум 300 сая гаруй Хятадуудын язгуур ашиг сонирхолд ашигтай төдийгүй асар их гадаад үр ашгийг бий болгосон юм. Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцыг удирдаж байгаа намын хувьд, ХКН-ын гол үзэл санаа, онол болон төрийн эрх барих ухагдахуун нь гадаадынхны анхааралд орж байна. Испанийн хятадын асуудлаарх нэрт мэргэжилтэн, Гарсиагийн олон улсын судалгааны хүрээлэнгийн дарга Хулио Риос манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ, ХКН бол Хятадын бүх өөрчлөлтийг туулсан удирдагч болон ахиулагч мөн, шинжлэх ухааны хөгжлийн үзэл нь нэлээд урт хугацаанд ХКН болон Хятадын хөгжлийг жолоодон дагуулах болно гэжээ. 

       "Энгийн үеийн улс төрийн хэл хэллэг дотор, "шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзэл" гэдэг хэллэгийг "тогтвортой хөгжил" хэмээн ойлгож болох боловч хэрэг дээрээ энд хэлж буй агуулга нь "тогтвортой хөгжил" гэх хэллэгээс өргөн дэлгэрэнгүй байдаг. Тогтвортой хөгжил нь эдийн засгийн хөгжлийн дунд байгаль орчинг хамгаалахыг хэлж байгаа юм, харин шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзэл нь тэнцвэртэй зохицонгуй хөгжлийн дундах тал бүрийг зааж байгаа бөгөөд үүнд шинжлэх ухааны техник технологийн хөгжлийг эрчимжүүлэх, шинийг санаачлах, хүнээр үндэс болгох, нийгмийн эрх тэгш байдлыг эрчимжүүлэх, байгаль орчинд анхаарах зэрэг багтаж байна. Хөгжил нь заавал чанарыг харгалзах ёстой, үр шимийг бүх ард иргэндээ хүртээж, зөвхөн Хятад ард иргэд бус бүс нутгийн ард иргэд цаашлан дэлхийн ард иргэд үр шим хүртэх ёстой юм.

          Индонезийн хятад хэлээр гардаг "Олон улсын өдрийн мэдээ" сонин өгүүлэл нийтэлж, ХКН шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлийг онцолж, бүтээн байгуулах зорилт, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах, "Үзэсгэлэнт Хятад орон"-г байгуулахад бүтээн байгуулалт болон экологийн хамгаалалтыг уялдуулж, хөгжлийн явцад орчныг сүйтгэхээс зайлсхийх хэрэгтэй гэсэн нь бусад улсуудад туршлага болох ач холбогдолтой юм гэжээ.

          18-р их хурлаас баталсан ХКН-ын дүрмийн өөрчлөлтөд экологийн соёлын байгуулалтыг анх удаа дурдагдсан нь ХКН "үйлдвэрлэлийн хөгжил, амьдралыг чинээлэг болгох, экологийг сайжруулах соёлын хөгжлийн зам"-аар тууштай замнана гэдгийг заажээ. Экологийн соёлын байгуулалт эдийн засаг, улс төр, соёл нийгмийн зэрэг бүх талын байгуулалт болон бүх явцыг нэгтгэж байна. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлийн бүрэн хэрэгжилт юм. Хү Жиньтао 18-р хурлын тайландаа энэ талаар амлахдаа:

          Экологийн соёлын бүтээн байгуулалт ард түмний аз жаргалтай холбоотой, үндэстний ирээдүйн хэтийн төлөвлөгөөтэй холбогдоно. Экологийн соёлын бүтээн байгуулалтыг тэргүүн байранд тавьж, үзэсгэлэнт Хятад орныг шамдан байгуулж, Хятадын үндэстнүүдийн өнө мөнхийн хөгжлийг биелүүлэх ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе