• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурал Бээжинд амжилттай өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-14 20:15:23

        ХОУ-ын Радиогийн мэдээ: ХКН-ын 18-р их хурал 14-ний өдөр Бээжин хотод өндөрлөв. Их хурлаар шинэ Төв Хороо болон ХКН-ын сахилга бат шалгах төв коимссыг сонгон гаргаж, ХКН-ын 17 дах удаагийн Төв Хорооны тайлангийн тухай шийдвэр, ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын ажлын тайлангийн тухай шийдвэрийг тус тус баталж, "ХКН-ын намын дүрэм"- ийн тухай шийдвэрийг мөн баталсан байна.

        Хү Жиньтао дарга хаалтын ёслолыг даргалж, үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, их хурлаар ХКН-ын Төв Хорооны шинэ бүрэлдхүүнийг сонгож, шинэ хүчин хуучнаа орлож, мөн ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын шинэ бүрэлдхүүнийг сонгож гаргалаа. Энэ хурлаар батлагдсан олон янзын бодлого, зохицуулалт, олсон ололт амжилтууд нь Хятадын онцлогтой социалист нийгмийг байгуулах агуу том үйлс болон намын бүтээн байгуулалтын аугаа их төслийг хэрэгжүүлэхэд удирдан жолоодох чухал ач холбогдолтой бөгөөд бодитой алс хэтийн ач холбогдолтой юм гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе