• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурал өндөрлөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-14 21:10:05

         ХОУР-гийн мэдээ: ХКН-ын 18-р их хурал 14-ний өдөр өндөрлөлөө.

        Хурлын хаалтын ёслол мөн өдрийн үдээс өмнө 9 цагаас эхэлж, Хү Жиньтао дарга хурлыг даргалжээ. Ерөнхий санал тоологч болон нийт санал тоологчдын хяналтан дор хуралд оролцсон 2307 төлөөлөгч болон онцгойлон уригдсан төлөөлөгчид нэрээ нууцлан саналаа өгч, 205 гишүүн 171орлогч гишүүнээс бүрдсэн 18-р сонгуулийн төв хороог байгуулж, төв хорооны сахилга бат шалгах комиссын 130 нэр бүхий гишүүдийг сонгосон байна.

        Их хурлаар 17 дах удаагийн Төв Хорооны тайлангийн тухай шийдвэрийг баталж, Хү Жиньтао дарга 17 дах удаагийн Төв Хороог төлөөлөн тайлан хийхийг зөвшөөрсөн байна. Шийдвэрт заахдаа, тайлан нь нам болон улс үндэсний хөгжлийн зүг чигийг зааж өгсөн юм. Мөн бүх нам, бүх үндэстнүүдийн ард иргэдийн оюун ухааны охь дээж юм, намаараа нэгдэн нягтарч, Хятад улсын бүх үндэстний ард иргэдийг дагуулан Хятадын онцлогтой социалист нийгмийн амжилтад хүрэх улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны хөтөлбөр юм. Мөн марксизмын хөтөлбөрийн шинжтэй сурвалж бичиг болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе