• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18-р их хурал алс хэтийн ач холбогдолтой хэмээн олон улсын хамтын нийгэмлэг үзлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-14 19:43:37
      ХКН-ын 18-р их хурал 14-ний өдөр өндөрлөсөн ба олон улсын хамтын нийгэмлэгээс ихэд анхаарал хандуулж, тус хурлыг түүхт чанартай, баталсан том чухал чиглэл бодлого нь Хятад улсын ирээдүйн хөгжлийн хандлагыг тодорхойлсон төдийгүй мөн дэлхийн энх тайван болон хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно хэмээн үзсэн байна.
   
      Шри Ланка-Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, ХКН-ын 18-р хурал нь дэлхийн эдийн засаг, улс төрд нэлээд ээдрээ будлиантай байгаа үед хуралдаж байгаа бөгөөд Хятад улсын нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурийг тавьсан төдийгүй бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмрээ оруулах болно гэжээ.
   
      Индонезийн Ардчилсан Намын гадаад харилцааны газрын даргын үзэж байгаагаар, ХКН-ын 18-р хурал нь Хятад улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоосон чухал хурал боллоо. Хятад улс одоо дэлхийн 2 дах том эдийн засгийн цогц болж, түүний үйл хөдлөл бүхэн нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлөх болно. Дэлхий даяараа энэхүү хурал болон Хятад улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад анхаарал хандуулж байгаа юм гэжээ. 

      Пакистаны Мусульманчуудын холбооны удирдагч Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын 18-р хурлаар тогтсон дипломат бодлого нь Хятад улс ба дэлхийн улс орнууд хоорондын хамтын ажиллагааны харилцааг үргэлжлүүлэн эрчимжүүлэх болно. Дэлхийн улс орнууд ч Хятадын засгийн газрын боловсруулсан бодлогын ач тусыг хүртэх нь дамжиггүй юм гэжээ. 

      Үүнээс гадна, Зимбабве, Голланд, Перу, Франц, Бразиль, Марокко, Африкийн холбоо зэргийн албаны хүмүүс, тусгай мэргэжилтэн нар ч тус хурлын талаар өөр өөрсдийн анхаарал, үзэл бодлоо тусгасан байна.\Д.Х\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе