• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн 70 мянга гаруй малчин тариачин шинэ орон сууцанд оров

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-14 16:54:24

     Төвдийн ӨЗР-ны Ядууг тэтгэх албаас мэдээлснээр, 22 мянган амьдрал ядуу малчин тариачдын орон сууцны төслийн өнөөгийн байдлаар нийт 14723 өрхийг түвхнүүлж, 70 мянга орчим ядуу тариачин малчид аюулгүй, тав тухтай байранд орсон байна.

    Энэхүү төслийг 500 сая юаниар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Зах зээлийн юмны үнийн өөрчлөлтийг үндэслэн энэ жилийн орон сууцны барилгын нөхөн олговрыг ноднин 12 мянган юань байсныг 25 мянган юань болгож өсгөсөн байна. Мөн түүнчлэн ядуу тариачин малчдыг орон сууц барихад хүүгүй зээл олгох боломжтой болгов. Төсөвт үлдсэн 7277 өрхийг ирэх жилд бүгдийг хамруулах бөгөөд тэр үед 100 мянга гаруй ядуу тариачин малчин шинэ байранд орох болно.

    Ядуу тариачин малчдын орон сууцны төсөл нь "12-р 5 жил" (2011-2015 он)-ийн хугацаан дахь Төвдийн "Иргэдийн амьжиргааны ядууг тэтгэх найман том төсөв"-ийн нэг нь болно. Тус төсөл нь 4 тэрбум юаний ядууг тэтгэх тусгай хөрөнгө мөнгөөр санхүүжүүлж, амьдрал ядуу хүмүүсийн орон байрны асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бэлтгэл дамжаанд хамруулж, ажлын байраар хангах зэрэг тал дээр ажиллах болно.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе