• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин нарын зэрэг ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны шинэ гишүүд сэтгүүлчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-15 15:03:35

             ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны анхны бүгд хуралдаанаар ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар шинээр сонгогдсон Ши Жиньпин болон ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны шинэ гишүүд Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар15-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд 18-р их хурлыг сурвалжилж мэдээлж буй дотоод гадаадын сэтгүүлчидтэй дотноор уулзсан байна.

            Ши Жиньпин хэлэхдээ, нийт намын итгэл найдлага, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний эрэл хүсэл бол бидний ажлаа сайн хийх асар их зоригжуулалт, мөн бидний хүлээж авсан  том үүрэг юм гэлээ. 

            Бидний үүрэг хариуцлага бол нийт нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв санаа нэгтэйгээр удирдан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад хүрэхийн тулд чармайн тэмцэх явдал юм. Нийт нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв санаа нэгтэйгээр удирдан, үзэл санаагаа цаашид чөлөөлөн, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогоо баримталж, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг тасралтгүй хөгжүүлж, ард иргэдийн үйлдвэрлэл амьдралын хүндрэл бэрхшээлийг зохицуулахаар чармайн ажиллаж, хамтаар баян чинээлэг болох замаар эрс хэлбэрэлтгүй замнах явдал юм. Бидний үүрэг хариуцлага бол нийт намын гишүүдтэй хамтран, нам өөрөө удирдаж, намаа хатуу удирдан, өөрт нь оршиж буй чухал чухал асуудлыг нухацтай зохицуулан, ажлын хэв суртлаа нухацтай сайжруулж, ард иргэдтэй нягт харилцан, манай намыг Хятадын онцлогтой социализмын үйлсийн эрс бат үүрдийн удирдах гол хүчин болгох хэрэгтэй гэж Ши Жиньпин тэмдэглэв.

          5 тивийн 42 улс орны хэвлэл мэдээллийн 180 гаруй хэрэгслийн 250 шахам сэтгүүлч, Сянган, Аомэнь, Тайваний хэвлэл мэдээллийн 70 гаруй хэрэгслийн 100 шахам сэтгүүлч болон эх газрын хэвлэл мэдээллийн 60 гаруй хэрэгслийн сэтгүүлчид уг хэвлэлийн бага хуралд оролцож, түүхт энэхүү цаг мөчийг мэдээлсэн байна. \Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе