|
|
||
"Ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж, жаргал зовлонгоо нэгтгэн, түүх болон ард түмэнд нэр төрдөө тэнцсэн хариулт өгнө".
15-ны өдөр, ХКН-ын төв хорооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны шинэ гишүүд Бээжингийн Ардын их хурлын ордонд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзав. Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны удирдах хамт олны нэрийн өмнөөс илтгэл тавьж, 1 тэрбум 300 сая ард түмний итгэл найдварыг хүлээсэн дэлхийн хамгийн том улс төрийн намын өмнөөс эрс шийдэмгий амлалт өглөө.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны шинэ гишүүдээ алга ташин халуун дотно угтацгаая.
Үдээс өмний 11 цаг 58 минутад, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Цай Минжао уулзалт эхэлснийг зарлав. Энэ уулзалтад дотоод гадаадын 500 гаруй сэтгүүлчид оролцлоо. Халуун алга ташилтын дунд Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чи шань, Жан Гаоли АТИХ-ын 1 давхрын зүүн танхимд хүрэлцэн ирж, сэтгүүлчидтэй уулзав. Мөн өдрийн үдээс өмнө өндөрлөсөн ХКН-ын шинээр сонгогдсон төв хорооны анхны бүгд хурлаар Ши Жиньпин нарын зэрэг 7 нөхөд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ гишүүнээр сонгогджээ.
ХКН-ын төв хорооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олныг төлөөлж илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ олон удаа үүрэг хариуцлага болон ард түмэн хэмээн дурдаж, намын бүх гишүүдийн итгэл найдвар, бүх улсын үндэстнүүдийн ард түмний хүсэл мөрөөдөл бол ХКН-ын шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олны дэмжлэг төдийгүй илүү том чухал үүрэг хариуцлага мөн. Энэхүү үүрэг хариуцлагад үндэстэн, ард түмэн, намд хариуцах үүрэг хариуцлага багтаж байна гэжээ.
Энэ бол асар их хариуцлага юм, үндэстний хариуцлага юм, Хүчээ нэгтгэн бүх нам, бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан, түүхийн гараагаа эхэлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөө цуцалтгүй зүтгэн, Хятадын үндэстнүүдийг дэлхийн олон үндэстнүүдийн дунд сэтгэл өег алхуулж, хүн төрөлхтний ирээдүйд шинэ хувь нэмэр оруулах нь бидний хариуцлага болох юм гэлээ.
Тэрээр мөн уг яриандаа ХКН ард түмэнтэйгээ маш гүн зузаан сэтгэлийн холбоотой юм гэсэн бөгөөд ард иргэдийн хүсэж байгаа сайн сайхан амьдрал бол ХКН-ны тэмцэх зорилго мөн. Хятадын ард түмэн өөрийн шаргуу хөдөлмөр, эрч хүч, ой ухаанаараа үндэстнүүд эе найртай оршин амьдрах сайн сайхан гэр орныг буй болгон, шилдэг соёлын уламжлалыг буй болгожээ. Хятадын ард түмэн бол аугаа ард түмэн юм гэжээ.
Манай ард түмэн амьдралд хайртай байдаг, боловсролын улам нааштай орчин, тогтвортой ажил, хангалттай орлого, найдвартай нийгмийн баталгаа, эм эмнэлгийн улам сайн үйлчилгээ, орон сууцны тохитой нөхцөл, экологийн эрүүл орчныг тэд хүсэж байна. Хүүхэд ач нар маань эрүүл саруул өсч, ажил амьдрал нь улам сайжрахыг тэд мөн хүсэж байна. Энэ сайн сайхан хүсэл мөрөөдөл нь манай намын тэмцэх зорилго юм гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан, үзэл санаагаа нэн чөлөөлтөй болгон, өөрчлөлт хийх, нээлттэй байх зэргээ улам эрчимжүүлэн, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг тасралтгүй хөгжүүлэн, ард иргэдийн амьжиргааны хүндрэлтэй байдлыг хүч тавин шийдвэрлэн, хамтдаа баяжих замаар цуцашгүй урагшлах нь ард түмнээс бидэнд олгосон үүрэг хариуцлага юм гэжээ.
Ши Жиньпин намын үүрэг хариуцлагыг тодорхойлж хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд, ХКН-д олон сорилтууд нүүрлэж байна, намын дотоодод яаралтай зохицуулах асуудал олон байна. ялангуяа зарим намын гишүүн боловсон хүчинд авилг авах, ард иргэдээс хөндийрөх, хүнд суртал зэрэг асуудал оршиж байна, үүнийг заавал хүч тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Бүх намаараа заавал сонор соргог байх хэрэгтэй. Нам нь намаа удирдан жолоодох, өөрийн биедээ оршиж байгаа асуудлыг зохистой шийдвэрлэж, ажлын хэв суртлыг өөрчлөн ахиулж, ард иргэдтэй нягт харилцаатай байж, нам нь Хятадын онцлогтой социалист үйл хэргийн удирдан жолоодох чухал цөм гэдгийг байнга баримтлах хэрэгтэй гэжээ.
Ард түмэн бол түүхийг бүтээгч, ард түмэн бол бидний хүчин чадлын нөөц хүчин мөн. Тэрбум гаруй хүн ардын эрэл хүслийн өмнөөс, шинээр сонгогдож буй ХКН-ын удирдах хүн ийнхүү амлалт хийж байна. Тэрээр хэлэхдээ, Үүрэг хариуцлага маань Тайшань уулнаас хүнд, ажил үйлс маань үүрэг хүнд замнал хол байна. Бид заавал ард түмэнтэй зовлон жаргалаа хуваалцаж, ард түмэнтэй эв санаа нэгтгэн урагшилж, ард түмэндээ нэр төрдөө тэнцсэн хариулт өгөх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |