![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эв нийцтэй дэлхийг байгуулахыг үргэлжлэн ахиулж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хожих далбааг өндөрт мандуулж, дэлхийн энх тайванг эрс хэлбэрэлтгүй хамгаалан, хамтын хөгжлийг ахиулах болно гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 15-ны өдөр Бээжинд хэллээ.
18-р их хурлын дараа Хятадын дипломат бодлогод ямар хандлага гарах тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Хун Лэй хариулж хэлэхдээ, нөхөр Хү Жиньтаогийн 18-р их хурлаар хийсэн тайланд олон улсын байдлын тухай Хятад улсын үзэл бодол болон Хятад улсын хэрэгжүүлэх дипломат бодлогыг тал бүрээр тодорхойлсон юм. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах бөгөөд биеэ дааж эзэн мэдсэн, энх тайванч дипломат бодлогоо чанд баримтлах болно. Түүнчлэн Хятад улс мөн харилцан ашигтай хамтаар хожих нээлттэй стратегиа баримталж, энх тайвнаар зэрэгцэн орших 5 үндсэн зарчмын дагуу дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэх болно гэжээ.
Хун Лэй цааш нь хэлэхдээ, Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн, хөгжлийг хүсэн эрэлхийлж байдаг бөгөөд дэлхийн улс орнуудын ард түмэнтэй хамтаар хүн төрөлхтний энх тайван болон хөгжлийн аугаа үйлсийн төлөө цуцалтгүй тэмцэх болно гэжээ.\Д.Х\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |