![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хэсэг улс орны нам засгийн удирдагчид 15-ны өдөр цахилгаан утас ирүүлж, Ши Жинь пин ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэлээ.
Америкийн ерөнхийлөгч Барак Обама баярын цахилгаандаа, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд таань баяр хүргэе. Таны энэ оны 2-р сард Америкт хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, бид Америк Хятадын ирээдүйн харилцааны асуудлаар идэвхтэй, бүтээлч хэлэлцээ хийсэн. Миний бие тантай нягт хамтран ажиллаж, Америк Хятадын хамтын ажиллагааны түншийн харилцааг үргэлжлүүлж, ялангуяа хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр дамжуулан, эдийн засаг болон аюулгүйн салбар дахь бүс нутгийн болон дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг шийдэн зохицуулж, хоёр орны ард түмэнд ач тусыг нь хүртээж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг ахиулахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Оросын "Нэгдмэл Орос" намын дарга, ерөнхий сайд Дмитрий Медведев баярын цахилгаандаа Ши Жинь пин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд цогтой халуун баяр хүргэжээ. Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн эх орны бүтээн байгуулалтдаа асар их амжилт олсон юм. ХКН-ын 18-р их хурлын баталсан шийдвэр тогтоолуудыг нухацтай хэрэгжүүлсний дүнд Хятад орон улам баяжин хөгжинө гэдэгт би итгэл дүүрэн байна. Хоёр тал нам хоорондын харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж онцолжээ. \Ц\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |