|
|
||
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн бодит хүчин түргэн өсөхийн хэрээр Хятад улс олон улсын тавцанд гэрэлтэж байна. Гэвч дэлхий дахины Хятадын соёлын талаарх ойлголт тааруухан, Хятадыг ойлгох хүсэлтэй гадаадын хүмүүс Хятадын талаар эндүү ташаа ойлголттой байна. Саяхан өндөрлөсөн ХКН-ын 18-р хурал "соёлын хүчирхэг орон" гэдгийг хөгжлийн нэгэн чухал стратеги болголоо. Үүний зорилго нь олон арга хэлбэрээр Хятадын соёлыг сурталчилж, дэлхий дахинд Хятадын үнэн бодит байдлыг сайн ойлгуулахын төлөө юм.
Сүүлийн үед БНСУ-ын Ганнам Стайл дуу дэлхийд хит болж, үүний улмаар БНСУ-ын соёлтой нэн олон хүн танилцаж, соёлыг дэлгэрүүлэх үлгэр жишээ боллоо. Энэ нь Хятадуудад нэгийг бодогдуулж, адилхан дорно дахины соёлын хүрээнд хамрагддаг БНСУ-ын соёл дэлхий дахинд яагаад ийм их нөлөөтэй болов оо гэдгийг хүмүүс тунгаан бодох боллоо.
Сүүлийн жилүүдэд Хятадын улс төр, эдийн засаг зэрэг салбарын бодит түргэн өсөлтийг дагаад улсын ерөнхий хүчин дээшилж, гадаадын олон хүнд Хятадыг ойлгож мэдэх их хүслийг төрүүлсэн. Холливуд энэхүү урсгалд тохируулж " Хуа Мулан", "Кунгфу хулсны баавгай" зэрэг Хятадын соёлыг тусгасан томоохон уран сайхны кино бүтээсэн. Гэвч Хятад улс өөрсдийн соёлоо сурталчлах явдал дулимаг байгаагаас цөөн бус гадаадын иргэд Хятадын соёлын талаар бага мэдээлэлтэй, цаашлаад буруу ойлголттой байгаагаас Хятадыг ойлгох аргагүй үйл ажиллагаа явуулж байна.
Фүдань их сургуулийн нэрт эрдэмтэн Гэ Жянь Сион хэлэхдээ, Хятадын эдийн засгийн бодит бүтээн байгуулалтын хөгжил харьцангуй түргэн байгаа ч соёлын бүтээгдэхүүний дэлхийд эзлэх хувь нэлээд бага байгаа. Соёлын бүтээн байгуулалтыг үндэсний эдийн засаг, олон улсын байр суурьтай уялдуулах ёстой гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ урт хугацаанд дэлхий дахин бидний соёлыг маш бага мэдэрч байснаас цөөнгүй буруу ойлголт төрсөн, зарим бүр юу ч мэдэхгүй ч байгаа. Бид гадагшаа гарах ёстой. Хятад орныг хамгийн сайнаар ойлгуулж, хүмүүст мэдүүлэх ёстой. Түүнчлэн энэхүү буруу ойлголтоос үүдсэн олон улмын хоорондох хэрэгцээгүй зөрчлийг арилгах ёстой. Хариуцлагатай орны хувиар бидний эдийн засаг өөрийн давуу талаа харуулах төдийгүй соёлын бүтээн байгуулалтаа харуулах хэрэгтэй. Бидний соёл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж дэлхий дахинд үнэ цэн бүхий үнэт зүйлсээ хүмүүст улам илүү ойлгуулах ёстой гэжээ.
Иймээс Хятад улс "хятад соёлыг гадагш танилцуулах" стратеги хэрэгжүүлж, засгийн газар хоорондын харилцаа солилцоо, соёлын бүтээгдэхүүний экспорт, мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа холбоо зэрэг арга хэлбэрээр Хятадын соёлыг дэлхий нийтэд танилцуулж байна. 390 гаруй Күнзийн сургууль дэлхийн олон газарт хятад хэлний сургалт явуулж, "гадаад дахь Хятадын соёлын төв" олноор байгуулагдлаа. Үүний зэрэгцээ тайзны урлаг, Күнзийн сургууль, гадаад орнууд дахь соёлын төв зэргийг ашиглан, Хятадын цирк, у шу гимнастик, уран бичлэг, Бээжин ший жүжиг, тайжи гимнастик зэрэг уламжлалт соёлын зүйлсийг олон улсын тавцанд гаргаж байна. Хятадын хөдөө тосгоны сэдвээр голлон туурвидаг Хятадын зохиолч Мо Янь 2012 оны Нобелийн утга зохиолын шагнал авч, олон улсад тэрээр дэлхий нийтэд Хятадын соёлыг таниулсан нэгэн төлөөлөгч болсон юм.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга Сүнь Жижүнь үзэж байгаагаар, Хятадын соёлыг гадагш танилцуулах нь дэлхий нийтэд үнэн бодит, хөгжил дэвшилтэй, энх тайвныг эрхэмлэсэн Хятад орныг танилцуулах явдал юм. "Хятадын соёлыг гадагш танилцуулахад үнэндээ дэлхийн улс орнууд Хятад улсыг нэн илүү таньж, ойлгож, дэлхийн энх тайван ба хөгжлийн үйлст Хятад улсыг хамтатган нэгтгэхийг хүсч байгаа юм. Хятад соёлыг дэлхий нийтийн хүртээл болгохыг бид маш чухалчилж байгаа бөгөөд үнэн бодит, идэвхтэй хөгжин дэвшиж буй, дэлхийн энх тайвныг эрхэмлэсэн Хятад орныг дэлхийн олон орнуудад ойлгуулахыг зорьж байна" гэжээ.
Сүнь Зьжүнийн хэлсэнчлэн, дэлхий улс орнуудад Хятадыг ойлгуулж, улмаар Хятадыг хүлээж авахад туслах нь Хятадын соёлыг гадаадад гаргахын зорилго юм. Хятадын эрх баригч нам сүүлийн жилүүдэд соёлын салбарын хөгжлөө эрчимжүүлэхэд хүч тавьж байна. Саяхан өндөрлөсөн ХКН-ны 18-р их хурлаар соёлын хүчирхэг улс болон хөгжих нь ирээдүйн стратегийн чухал зорилт мөн гэсэн ба соёлын ерөнхий хүчин болоод өрсөлдөх хүчийг дээшлүүлэх арга замыг заасан байна.
Харин зарим судлаачдын үзэж байгаагаар дэлхийн олон талт соёлын дунд Хятадын соёл өөрийн гэсэн байр сууриа олоход соёлын ухуулга сурталчилгааг дээшлүүлэх нь эн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй асуудал болоод байгаа гэжээ.
ХКН-ны 18-р их хурлын төлөөлөгч, судлаач Юй Даний үзэж байгаагаар соёлд их багын ялгаа байхгүй, харин агуулгын хувьд ондоо байдаг, өнөөгийн хамгийн чухал үүрэг бол соёлыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх явдал болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |