Сүүлийн өдрүүдэд олон орны нам засгийн удирдагчид цахилгаан утас ирүүлцгээж, Ши Жиньпин ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсонд баяр хүргэж байна.
Шинэ Азербайжан намын дарга, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Ши Жиньпингийн удирдлага дор ХКН улс орноо түргэн хөгжүүлж, ард түмнээ улам тав тухтай амьдруулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ үзүүлж, шинэ Азербайжан намыг багтаасан гадаадын түнш намууд хоорондын харилцаа холбоогоо эрчимжүүлэх болно. Хоёр намын итгэлцэл нь хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг урагшлуулна гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
Үүнээс гадна, Узбекистан, Киргиз, Нигери, Мали, Кени, Либери, Коморо зэрэг олон орны нам засгийн удирдагчид ч цахилгаан утас ирүүлж, Ши Жиньпин ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсонд баяр хүргэлээ. \Ц\