• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин цэвэр ариунаар засаг барих тухай онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-19 17:26:09

             ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, намын цэвэр шударгаар засаг барих байгуулалт бол нийт боловсон хүчний юуны түрүүнд анхаарах улс төрийн чухал асуудал юм. Цэвэр ариун бус байх нь өрөм дотроосоо өтдөг гэдэгтэй агаар нэгэн юм гэжээ.

            ХКН-ын 18 дах удаагийн төв хорооны улс төрийн товчоо 17-ны үдээс өмнө ХКН-ын 18-р их хурлын үзэл санааг суралцах анхны төвлөрсөн сургалт зохиосон байна. Ши Жиньпин хэлэхдээ, авилгыг эсэргүүцэж, цэвэр ариунаар засаг барьж, намын бүтээн байгуулалтыг эрүүл саруул байхыг баталгаажуулах нь ХКН-ын байнга баримтлах улс төрийн байр суурь юм гэжээ.

 

           Сүүлийн жилүүдэд, зарим орнуудад удаан хугацаанд хуримтлуулсан иймэрхүү зөрчил нь ард түмний дунд хорсол төрөх, нийгэмд донслоо үүсэхэд хүргэсэн байна. үүний гол нөлөөлөх хүчин зүйл нь авилга болоод байна. Авилгын асуудал нь улам газар авч гаарсаар эцсийн бүлэгт нам, төр мөхөх болно гэдгийг олон олон бодит хэргүүд бидэнд сэрэмжлүүлж байна гэж Ши Жиньпин онцолсон байна.

 

           Сүүлийн жилүүдэд ХКН-ын дотор үүссэн хууль зөрчсөн ноцтой хэргүүдийн шинж чанар нь маш хортой, улс төрийн нөлөөлөх хүчин их, хүмүүсийг цочирдуулж байна. Олон шатлалын намын хороо авилгын эсрэг хүчтэй тэмцэж, улам илүү шинжлэх ухаанчаар авилгыг үр дүнтэй тогтоон барьж, боловсон хүчин, засгийн газар, улс төр цэвэр ариун байж, ХКН-ын гишүүн бүр цэвэр ариун байх хэрэгтэй гэж тэрээр онцолжээ.

  

          Ши Жиньпин хэлэхдээ, олон шатны удирдах боловсон хүчин ялангуяа дээд шатны боловсон хүчин төв шударгаар засаг барих зарчмыг журамлаж, хуулийн дагуу, төрөл садан болон өөрийн ойр хавьд байгаа ажилтнуудын боловсролыг эрчимжүүлэх хэрэгтэй, яавч хувийн эрх ашгийн төлөө эрхээ ашиглаж болохгүй. Намын сахилга батыг зөрчигсдийг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй, энэ ажлыг яасан ч сулруулж болохгүй юм гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе