• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Хүсэл мөрөөдөл итгэл үнэмшилгүй бол "яс зөөлрөх өвчин"-д нэрвэгдэх болно

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-11-19 17:21:10

    18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 17-ы үдээс өмнө ХКН-ын 18-р их хурлын үзэл санааг суралцаж хэрэгжүүлэх анхдугаар удаагийн бүх нийтийн сургалтыг явуулсан байна. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ, хүсэл мөрөөдөл итгэл үнэмшил нь коммунистуудын оюун санааны "кальци" юм, хүсэл мөрөөдөл итгэл үнэмшил байхгүй эсвэл тэр нь эрс хэлбэрэлтгүй бус бол, оюун санааны "кальци" дутагдаж, "яс зөөлрөх өвчин"-д нэрвэгдэх болно гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, хүсэл мөрөөдөл итгэл үнэмшлээ гуйвшгүй баримталж, коммунистуудын үзэл санааг баримтлах нь коммунистуудын оршин тогтнохын амин үндэс юм. Нам, боловсон хүчнүүдтэйгээ нягт харилцаж, ард олонтойгоо мах цусны холбоотой байх нь ХКН-ын мөнхийн үүрд ялагдашгүй байхын үндэс суурь юм гэжээ.

    Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх нь ХКН-ын 18-р их хурлын тайлангийн гол шижим нь юм гэж Ши Жиньпин онцоллоо. Тэрээр хэлэхдээ, Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалт нь ил тод, өндөр үр ашигтай хэдий ч хараахан бүрэн төгөлдөр болж чадаагүй байна. Хятадын онцлогтой социалист үйл хэрэг нь тасралтгүй хөгжихийн хэрээр Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулал ч улам төгөлдөржих хэрэгтэй байна гэжээ.

    Ши Жиньпин онцолж хэлэхдээ, бид бодит үйл ажиллагаандаа "Нэг гол төв, хоёр үндсэн зүйл" -ийг хэлбэрэлтгүй баримталж, "Нэг гол төв "-өөс хэлбийхгүйн зэрэгцээ "Хоёр үндсэн зүйл"-ийг орхихгүй байж, социализмын олон буруу үзлийг эрс таягдан хаяж, үе шатнаас давсан буруу үзэл ойлголт болон бодлого арга хэмжээг өөрсдийн ухамсраар засаж залруулах хэрэгтэй гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе