|
|
||
Хятад улс 18 мянган км далайн эргийн шугамтай, 3 сая гаруй хавтгай дөрвөлжин км харьяа тэнгистэй юм. Далай тэнгисээр дэлхийн улс орнуудтай найрсгаар харилцах гүүрийг аль эртнээс байгуулаад байна. Гэтэл орчин үеийн түүхэнд Хятад улс хаалгаа түгжих бодлого хэрэгжүүлснээс далай тэнгисээр ирсэн харийн түрэмгийлэлд учирсан юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш "далайн тэнгисийн хүчирхэг орон" бүтээн байгуулах нь Хятадын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл болжээ. Тэнгисийн армийн мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтын мэргэжилтэн нарын зөвлөлийн дарга, генерал Инь Жүө-гийн үзэж байгаагаар, 18 дугаар их хурлын тайланд "далай тэнгисийн хүчирхэг орон" болох зорилтыг дурдсан нь Хятад улс далай тэнгисийн аюулгүй байдал ба эдийн засгийн ашиг тусаа бататгахад алс хэтийн зураг төлөвлөгөө тогтоож өгсөн байна гэжээ. тэрээр хэлэхдээ,"Далай тэнгисийн асуудал нь өнөө эх орны аюулгүй хөгжил, бүх талын тогтвортой байдалтай холбогдсон чухал асуудал болоод байна. ХКН-ын 18-р их хурлын тайланд ийм уриа дурдсан нь ирэх арваад жилийн хөгжлийн чиглэл хандлагыг заасан тул Хятадын үндэстнүүдийн ирээдүйн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд далай тэнгисийн соёл иргэншлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь стратегийн болон алс хэтийн маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Дэлхий нийтийн зуршлаас авч үзэхэд, "далай тэнгисийн хүчирхэг орон" гэдэг нь далай тэнгисийг нээж ашиглах, хамгаалах, хяналтдаа байлгах зэрэг талаарх улс орны ерөнхий хүчин хүчирхэг чанга гэснийг зааж байгаа юм. Иньжүө хэлэхдээ, газар зүйн нөхцөл, эдийн засгийн хөгжил, цэргийн хүч, нээж ашиглах зэрэг талын байдлаас авч үзэхэд, Хятад орон өнөө үндсэндээ далай тэнгисийн том орны зэрэглэлд оршиж буй тул "далай тэнгисийн хүчирхэг орон" болохын төлөө өөрийн орны чанарын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна гэжээ. тэрээр мөн хэлэхдээ,"Далай тэнгисийн шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, далай тэнгисийн шинжилгээ судалгаа хийх, номхон далайн алсын аяллын шинжилгээ хийх зэрэг талаар Хятад орны хүчин чадал хөгжсөн орнуудыг бодвол нэлээд их зөрөөтэй байгаа тул далай тэнгисийн хамгаалалтын системийг байгуулах, чанарын түвшинг дээшлүүлэх, далай тэнгисийг нээж хөгжүүлэх, мөн далай тэнгисийн үр өгөөжийн чанар чансааг өргөтгөх зэргээ эрчимжүүлэн, далай тэнгисийн жинхэнэ хүчирхэг орон болохоор чармайна" гэжээ.
Хятад улс "далай тэнгисийн хүчирхэг орон" гэх стратеги дэвшүүлснээр гадаадын хэвлэл мэдээллийнхний Хятадын цэргийн хүчний тухай хэлэлцэх явдал дахин олширч, дараа нь "хүчирхэг орны заналхийлэл", "тэнгисийн заналхийлэл" гэж хэлэх болжээ. Үүнд хандан хошууч генерал И-Зүө хэлэхдээ, Хятад улс далай тэнгисийн энх тайвныг хамгаалахыг санал болгосоор ирсэн бөгөөд 2009 онд Хятад улс "эвсэг зохицонгуй тэнгис далай" гэсэн санаачлалыг дэвшүүлж, энэ удаагийн ХКН-ын 18-р их хурал дээр "тэнгис далайн хүчирхэг орон" байгуулах саналыг дэвшүүлж байгаа нь Хятадын "эвсэг зохицонгуй тэнгис далай" байгуулах үзэл баримтлалын илрэл болох юм. тэрээр хэлэхдээ,"Тэнгис далайн хүчирхэг орон" гэдэг нь өөр бусдыг түрэмгийлэх биш, "Тэнгис далайн хүчирхэг орон" гэдэг нь дайралтын үйл ажиллагаа авахыг хэлж байгаа биш, бид заавал "Тэнгис далайн хүчирхэг орон"-ыг хөгжүүлнэ, гэвч бидний батлан хамгаалалт бол мөн л сэргийлэлтийн чанартай юм, юуг хэлж байна вэ гэвэл бид зэвсэгт хүчнээр НҮБ-ын дүрэм, Олон улсын хууль, улсын дотоодын хуулиар бидэнд олгосон хууль ёсны эрх ашгийн дагуу, өөр бусад хүмүүс зэвсэгт хүчээр бидний гараас булаан авахыг эсэргүүцэх болно, гэвч бидний батлан хамгаалах хүчин нь бусдын хууль ёсны өчүүхэн ч гэсэн эрх ашгийг булаахгүй, энэ бол бидний хамгаалалтын чанартай батлан хамгаалалтын үндсэн агуулга болох юм гэжээ.
21-р зуун бол тэнгис далайн зуун болох юм, тэнгис далайн хүчирхэг орныг бүтээн байгуулах нь Хятадын эдийн засаг, нийгэм, ардчилал, соёлын хөгжлийн шаардлага юм. Хариуцлагатай том гүрэн болсны хувьд, Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалах эрс шуурхай хүчин болсоор ирсэн бөгөөд Хятад улс батлан хамгаалалтаа эрчимжүүлэх нь улсын бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах төдийгүй улс орны энх тайван хөгжлийг батлах, ялангуяа дэлхийн энх тайвныг хамгаалахад асар их хувь нэмэр оруулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |