• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын Төв хорооны Гадаадтай холбоо барих хэлтэс хэвлэлийн бага хурал хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-21 11:11:06

    ХКН-ын 18 дугаар их хурлын гол үзэл санааг гадаадынханд цаг тухайд нь, зөв ойлгуулах мөн Хятадад суугаа гадаад орнуудын дипломатуудын анхаарал сонирхолд чиглүүлэн ХКН-ын Төв хорооны Гадаадтай холбоо бхрих хэлтэс 20-ы өдөр ХКН-ын Төв хорооны сахилга бат шалгах комисс, ХКН-ын Төв хорооны зохион байгуулах хэлтэс, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэстэй хамтран 18-р их хурлын үзэл баримтлалын талаар тусгай хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан байна. Уг хурлаар Хятадад суугаа 90 орчим элчин сайдууд зэрэг 140 гаруй улс орон бүс нутгийн 250 гаруй дипломатчид санал бодлоо харилцан солилцсон байна.

    ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ван Шяохүй 18-р их хурлын ерөнхий байдлыг танилцуулж хэлэхдээ, их хурал нь шинжлэх ухааны үндэстэй хөгжлийн үзлийг ХКН-ын урт хугацаанд баримтлах жолоодлогын үзэл санаа болгосон бөгөөд Хятадын онцлогтой социализмын замаар бид эрс хэлбэрэлтгүй замнахаа ил тод тодорхойлсон байна. Их хурал нь чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилгоо бүрэн зохицуулж, эдийн засгийн хөгжлийн шинэ арга хэлбэрийг түргэн бүрдүүлэхийн тулд стратегийн зохицуулалт хийж, улс төрийн байгууллын өөрчлөлтийн ерөнхий шаардлага болон гол талыг тодорхой дурдан, намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болон сайжруулах талаар шинэ зохицуулалт хийсэн юм. Түүнчлэн их хурал нь экологийн соёлын бүтээн байгуулалтыг Хятадын онцлогтой социалист үйл хэрэгт хамруулж, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулахыг тодорхой дурдсан бөгөөд Хятад улс энх тайванч хөгжлийн замаар цуцалтгүй замнахаа мэдэгдсэн байна гэжээ.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе