![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
11-р сарын 22-27 ны өдрүүдэд Төвийн суртал ухуулгын хэлтэс Бээжинд намын 18 дугаар их хурлын үзэл санаанаас суралцах семинарын ангийг зохион байгуулж, их хурлын үзэл санаанаас гүнзгий суралцаж, орон нутагт сурталчилгааны илтгэл тавих боловсон хүчнүүдийг бэлтгэж, холбогдох онолыг судлан тайлагнах, сурталчлах ажлыг зохион байгуулжээ.
Арга хэмжээнд оролцсон нөхдүүд намын 18 дугаар их хурлын тайлан ба шинээр засвар оруулсан намын дүрмээс хянуур суралцаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал илтгэл ба сурталчлан тайлагнах ажлын тухай гаргасан чухал заавраас мөн суралцаж, намын төв хорооны сурталчлан тайлагнах багийн хурлын үзэл санаанаас суралцаж, Төв хорооны сурталчлан тайлагнах багийн эхний удаагийн илтгэлийг сонсч, их хурлын үзлээс судлан тайлагнах, орон нутгуудад сурталчилгааны илтгэл тавих ажлыг сайтар хийх талаар ярилцаж, санал бодлоо гүнзгий солилцлоо.
Намын 18 дугаар их хурлын үзлээс сайтар суралцаж, сурталчилж, хэрэгжүүлэх нь одоо болон цаашдын хэсэг хугацаан дах тэргүүн чухал улс төрийн үүрэг хариуцлага юм. Намын 18 дугаар их хурлын үзэл санааг тал бүрээр ойлгож, удирдах боловсон хүчин ба олон нийтийн үзэл санаатай уялдуулж, голыг нь товойлгож, зангилгааг нь барьж, 18 дугаар их хурлын үзэл санааг сайтар танилцуулах хэрэгтэй юм гэж бүгд үзэцгээжээ. Төв хорооны заавар ба байрлуулалтын дагуу анхан шатанд сурталчлан тайлагнах ажлыг сайтар зохион байгуулж, арга туршлагаа дүгнэн, сурталчлан тайлагнах хэлбэрийг шинээр бий болгож, оновчтой хандалт болон үр дүнг дээшлүүлж, өргөн олон боловсон хүчнүүд их хурлын үзэл санаатай гүнзгий танилцахад тусална гэж арга хэмжээнд оролцогсод үзэцгээжээ. \Уртнасан.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |