• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын мөрөөдлийн тухай ярилаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-30 15:46:39

    ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын бусад удирдагчид 29-ний өдөр Хятадын үндэсний музейтэй танилцаж, орчин үеийн түүхэнд Хятадын ард түмэн үндэснийхээ сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө тэмцсэн түүхийг эргэн үзэж, эх орноо сайтар бүтээн байгуулж, үндэстнээ сайн хөгжүүлэхийг хүмүүст уриаллаа.

    Ши Жиньпин хэлсэн үгэндээ Хятадын мөрөөдлийн талаарх өөрийн ойлголтоо тусгайлан өгүүллээ. Тэр хэлэхдээ, өнөө хүн бүр Хятадын мөрөөдлийн тухай ярьж байна. Миний бодлоор Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын үндэстнүүдийн хамгийн ойрын агуу их мөрөөдөл мөн гэжээ. Тэрээр ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт лавтай биелэгдэж, шинэ Хятад улс байгуулагдсан 100 жилийн ойн үеэр баян чинээлэг ардчилсан соёл иргэншилтэй эвсэгзохицолтой социалист орчин үеийн улс орныг байгуулах зорилт лавтай биелэгдэж, Хяатдын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын мөрөөдөл лавтай биелэгдэх болно гэдэгт би итгэлтэй байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, хоосон үг ярих нь төрийн ажлыг цалгардуулж, бодит ажил хийх нь улс гүрнийг хөгжүүлэх болно гэжээ.

    Хятадын том том сонин хэвлэлүүд өнөөдөр энэ тухай тайлбар нийтэллээ.

    Рэн Минь Ри Бао сонин өнөөдөр тэргүүн нүүрэндээ тоймчийн өгүүлэл нийтэлж, бодит үйл ажиллагаагаар Хятадын мөрөөдлийг биелүүлье гэж дэвшүүллээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ, энх тайвнаар хөгжин хүчирхэгжих бухимдал, эдийн засаг нийгмийн хоёр талын шилжилтийн дарамт, хөгжилд нүүрлэж байгаа зөрчил асуудал, сорилт, ХКН-д өмнөхөө залгамжилж, ирээдүйг нээж, намын гишүүн боловсон хүчнүүд үнэнд шүтэн ажил хэрэгч байж, тэсвэр хатуужилтай тэмцэж, хүн бүхэн өөр өөрийн ажлынхаа байранд нэн илүү хүч хөдөлмөр зарцуулахыг тулгам шаардаж байна гэжээ.

    Хятадын залуучуудын сонин тэргүүн өгүүлэлдээ, ХКН-ын шинээр сонгогдсон удирдах хамт олон ийм үйл ажиллагааны үеэр Хятадын мөрөөдлийн тухай ярьсан нь Хятадын иргэдийн эрэл хүсэл болон ирээдүйг төлөөлж байгаа залуучуудад тавьсан итгэл найдварыг тусгалаа. Шинэ сонгуулийн удирдах хамт олны Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын талаарх бодлого болон амалалтыг тусган харууллаа. Хятадын удирдагчид өнөөдөр Хятадын мөрөөдлийн тухай ярьсан нь үндэстний сэргэн мандалт, улс орны хөгжил өөрчлөлтэд итгэлтэй байгааг харууллаа гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе