• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аомений хэвлэл мэдээллийнхэн "Хятад мөрөөдөл"-ийн талаар мэдээлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-12-03 11:31:56
     11-р сарын 30-ны өдөр Аомений хамгийн том сонин болох "Аомений өдрийн сонин" "Ши Жиньпин Хятад мөрөөдлийг тайлбарласан нь" гэх сэдвээр өгүүлэл нийтэлж, Хятадын мэдээллийн агентлагийн өгүүллийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Аомений радио ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын хорооны 7 гишүүн "Сэргэн мандалт" үзэсгэлэнтэй танилцсан талаар мэдээлж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгнээс иш татаж, "Бид одоо түүхийн аль ч үеэс илүү Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын аугаа их зорилтод ойртсон байна. Түүхийн аль ч үеэс илүү итгэлтэй байж, энэхүү зорилтыг биелүүлэх хүч чадалтай болсон байна гэж тэмдэглэжээ. Ао-я телевиз ч 11-р сарын 30-ны өдөр Ши Жиньпиний "Хятад мөрөөдөл"-ийн талаар тайлбарласныг мэдээлсэн байна. Өгүүллийн эцэст Ши Жиньпиний хэлсэн ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын мөрөөдөл заавал биелэгдэх болно гэжээ. \Э.Г\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе