|
|
||
Монгол улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 23 дахь удаагийн Хятад хэлний баярын арга хэмжээ саяхан Монгол улсын хүүхдийн дуурийн театрт болж , тус сургуулийн хятад хэлний тэнхимийн 200 гаруй багш оюутнууд оролцжээ. Мөн Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУИС-ын Күнзийн дээд сургууль болон Хятад улсын сайн дурын хятад хэлний багш нарын багийн төлөөлөгчид уригдан оролцжээ.
Жил тутамд нэг удаа болж буй уг арга хэмжээ нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгэн чухал соёлын арга хэмжээ бөгөөд жил бүрийн арга хэмжээг тодорхой сэдвийг тойруулан хийдэг. Энэ удаагийнхийг "Хятадын киноны соёл"-оор сэдэвлэжээ.
Уг арга хэмжээнд оролцсон оюутнуудын тоглолт маш сайхан болж өнгөрсөн ба сургууль дээр сурсан мэдлэгээ соёлын өдөрлөгийн арга хэмжээний явцад бүрэн үзүүлж хөгжүүлж чадсан байна гэж тэмцээний шүүгчид үнэлсэн байна. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |