• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол анагаах ухаан, монгол эмийн музей" Хөх хотод байгуулагдав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-12-03 17:19:08

        Хятадын хэвлэл мэдээллийн агентлагийн Хөх хотын 12-р сарын 3-ны өдрийн мэдээ: 3-ны өдөр ӨМ-ын олон улсын монгол эмнэлгээс мэдээлэхдээ, тус эмнэлгийн эрхлэн зохиосон "ӨМ-ын олон улсын монгол анагаах ухаан , монгол эмийн музей" нь ӨМ-ын соёлын өвийн газраас зөвшөөрөл авсан бөгөөд музей байгуулах материалаа ч ӨМ-ын засаг захиргааны танхимд хадгалуулсан байна. Энэхүү музей нь Хятад улс дах монгол ангаах ухаан монгол эмээр сэдэвчилсэн анхны музей болох юм.

        ӨМ-ын олон улсын монгол эмнэлгийн дарга Улаан тус музейн даргын албан тушаалыг давхар хашиж байна.

        Улаан танилцуулахдаа, музей нь одоогоор монгол анагаах ухаан, монгол эмийн бэлдмэл, сурвалж бичгүүд, эртний судар гээд нийт 3000 гаруй ширхгийг хадгалсан байгаа бөгөөд 95% дээших нь олон нийтээс хандивлагдсан байна. Үүнд, гар бичмэлэн монгол эмийн сурвалж бичиг, мянга гаруй жилийн өмнөх монгол эмч нарын мэс заслын уламжлалт хэрэгслүүд нь дэлхийд ховорт тооцогдох юм. Музейд тавигдаж буй үзмэрүүд ихээхэн үнэ цэнэтэй бөгөөд ялангуяа монгол эмийн эртний сурвалж бичгүүд нь хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох юм.

        Музейг байгуулсан нь ӨМӨЗР-ны засгийн газрын ардын амьжиргааны төсөл бөгөөд дотоод гадаадын анагаах ухааны салбарт гүүрийн үүрэг гүйцэтгэх төсөл болох юм. "Эхний туршилтын нээлт "-ын хугацаанд Монгол улсын иргэд зэрэг нийт 110 мянган хүн үзэж сонирхсон байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе