• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн шинэ арга бодлогод ихээхэн итгэл найдвар тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-12-03 17:00:56

        Олны анхаарлыг ихээхэн татаж байгаа Хятадын төв засгийн газрын эдийн засгийн ажлын хуралдаан ойртож, гадаад дотоодын олон салбарын хүмүүс ХКН-ын төв хорооны шинэ удирдах багийнхны "эдийн засгийн шинэ арга бодлого"-д ихээхэн итгэл найдвар тавьж байна. Тус радиод ярилцлага өгсөн эдийн засагчийн тооцоолж байгаагаар, ирэх жил нь Хятадын эдийн засгийн сэргэлтийн "эргэлт хийх жил" байж, 7 улирал дараалан буурсан эдийн засгийн үзүүлэлт "дуусгавар" болох магадлалтай бөгөөд ирэх жилийн ДНБ-ын бодит өсөлтийн хурд нь 8%-д буюу үүнээс ч давж мэднэ. Түүнчлэн инфляци нь энэ жилийнхээс өндөр байх болно гэжээ.

        Төв засгийн газрын эдийн засгийн ажлын хуралдаан нь журмын дагуу 12-р сарын эхээр хуралдах юм. ХКН-ын төв хорооны удирдах шинэ багийнхан саяхан ажилдаа орж, тэд төв засгийн газрын эдийн засгийн ажлын хуралдаан дээр эдийн засгийн ямаршуухан шинэ арга бодлогыг дэвшүүлэх бол гэдэг нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл болно.

        Зах зээл болон эдийн засгийн судлаачдын тооцоолж байгаагаар, 2013 онд Хятадын макро эдийн засгийн бодлого нь мөн л үргэлжилсэн чанараа хэвээр хадгалах бөгөөд валютын бодлого нь мөн тогтвортой, төдийгүй илүү чөлөөтэй хэлбэрийг баримтлах юм байна. Бээжин Их Сургуулийн дэд захирал бөгөөд тус сургуулийн Хүй Фэн бизнесийн институтийн захирал Хай Вэнь хэлэхдээ:

        "Эдийн засгийн тогтвортой бодлого болон валютын чөлөөт бодлогоо үргэлжлүүлэн хэвээр хадгалж, дор хаяж валютын бодлогоо хумихгүй юм. Гэвч чөлөөтэй байлгах хурд нь 2009 оныхоос удаан байх болно. Яагаад гэвэл 2009 оны онцгой байдлыг харгалзан үзэж, засгийн газар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн юм. Жишээлбэл 2009 онд засгийн газраас нэг дор 4 триллион юаний хөрөнгө оруулсан байдаг. Энэ удаад үүнээсээ сургамж авч, нэг дор хэт их хэмжээгээр хөрөнгө оруулахгүй байхыг хичээнэ. Тиймээс эдийн засгийн сэргэлтийн хурд нэг их түргэн биш, харин алгуур аажмаар сэргэх болно" гэжээ.

        Ирэх жил Хятадын ДНБ-ийн өсөлтийн хурд нь 7.5% байх тухай зах зээл дээр бүгд ингэж тооцоолж байна. Гэвч ирэх жил Хятадын ДНБ-ийн бодит өсөлтийн хурд 8%-8.5% байхын зэрэгцээ, инфляци ч энэ оныхоос ялимгүй өндөр байх болно гэж Бээжин Их Сургуулийн нэрт эдийн засагч Хай Вэнь хэллээ.

        Үнэндээ, эдийн засгийн өсөлт болоод инфляци нь зэрэгцэн оршдог. Эрдэмтдийн үзэж байгаагаар, эдийн засгийн өсөлт нь түргэн байх тусмаа инфляци өндөр байдаг юм байна. Тиймээс инфляцын хувьд хяналтын цар хүрээнд байж л байвал болчих юм.   

        Ирэх хэдэн жилийн Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдын талаар мэргэжилтнүүд өөр өөр үзэл баримталж байна. ХКН-ын 18-р их хурлаар 2020 он гэхэд Хятадын үйлдвэрлэлийн нийт өртөг болоод хот хөдөөгийн оршин суугчдын хүн тутмын дундаж орлогын хэмжээг 2010 оныхоос 2 дахин өсгөх зорилт тавьсан байна. Энэхүү зорилтыг дурдмагц гадаад дотоодын мэргэжилтнүүд олон янзаар таамаг дэвшүүлж, ирээдүйд Хятад улс эдийн засгийн жил тутмын 7%-аас дээших өсөлтийн хурдаа хадгалбал үйлдвэрлэлийн нийт өртөг болоод хот хөдөөгийн оршин суугчдын хүн тутмын дундаж орлогын хэмжээг 2 дахинаар өсгөж чадах болно гэж үзэцгээв.

        Энэ тухайд Хятадын Статистикийн үндэсний газрын эдийн засагч бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ё Жинюань саяхан болсон нэгэн форум дээр хэлэхдээ:

        "Ирэх 8 жилд манай улсын эдийн засаг 7%-аас дээших өсөлтөө хадгалах нь маш их сорилт байж, энэхүү зорилт нь эдийн засгийн бүтцийг заавал үндсээр нь өөрчилсөн нөхцөлд, мөн эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр болон бүтцийн тохируулгын талаар бодит бөгөөд чухал том алхам хийсэн нөхцөлд л биелэгдэх болно. Тэгэхээр өмнөх шигээ зөвхөн эрчим хүчийг ихээр зарцуулж, эд материалыг ихээр үрэн таран хийж, байгаль орчинг бохирдуулах зэрэг замыг сонгож болохгүй юм. Хятадын эдийн засгийн өөрчлөлт нь үндсэн үүрэг бөгөөд дээрх зорилтыг биелүүлсэн тохиолдолд л бид тогтвортой хөгжлийг хангаж чадах болно" гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе