Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан Эрээн- Замын-үүд боомтыг холбосон авто замын тээврийн тусгай шугам саяхан нээгдсэн байна.
Хятад Монголын худалдааны 60 хувийн ачаа бараа уг боомтоор дамжин нэвтэрдэг. Боомтоор тээвэрлэх чадавхыг дээшлүүлэхийн тулд Хятад Монгол хоёр тал тусламжаар байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Хятадаас 13 сая юанийн хөрөнгө оруулан 30 тонн даацтай тээврийн машины 1,15 км урт авто замын тээврийн тусгай шугам байгуулжээ. Уг замын 540 метр Хятадын хилд , 700 метр нь Монголын хилд байна. /Анар орчуулав/