• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Радио Күнзийн сургууль 5 жилийн ойгоо тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-12-14 16:33:52

          ХОУР-гийн радио Күнзийн сургууль байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэх хурал 12-р сарын 14-нд Бээжинд боллоо. Хятадын Радио, Кино, Телевизийн Үндэсний Ерөнхий Газрын дэд дарга Ли Вэй, улсын хятад хэлний ажлын албаны дарга Шюй Линь, гадаад орнуудаас Хятадад суугаа зарим дипломат ажилтнууд, радио Күнзийн сургуулийн дотоод гадаадын зөвлөлийн гишүүд зэрэг 120 гаруй хүн хуралд оролцлоо.

         ХОУР-гийн дарга Ван Гэннянь хурлын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, радио Күнзийн сургууль бол голдуу Хятадын уламжлалт соёл болон орчин үеийн соёл иргэншлийг дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Хятад болон дэлхий дахиныг холбосон соёлын гүүр болохоор чармайн ажиллаж байна. Радио Күнзийн сургуулийн байгуулалтыг тал бүрээр дэлгэрүүлэх нь ХОУР-гийн олон улсын хүрээнд мэдээлэл цацах хүч чадлаа нэмэгдүүлэх чухал арга хэмжээ мөн гэжээ.

          Тус хурлаар радио Күнзийн хичээлийн танхмын дотоод гадаадын зөвлөлийн зарим гишүүдэд "Улсын төслийн шилдэг брендийн шагнал", "Радио Күнзийн шилдэг хичээлийн танхмын шагнал" зэргийг гардуулж, ХОУР-гийн хятад хэл дэлгэрүүлэх ажилд олон жил зүтгэж ирсэн хамт олон болон хувь хүнийг хөхүүлэн шагнажээ. \Ц\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе