|
|
||
Хятадын ОУР-гийн Радио Кунзийн дээд сургууль байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэх хурал өнөөдөр үдээс өмнө боллоо. 5 жилийн турш Хятадын ОУР-гийн Радио Кунзийн дээд сургууль гадаадын 12 мянга гаруй сурагчдад хятад хэлний сургалт явуулж, соёлын дамжаанд хамруулсан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд "Хятад хэл сурах" сонирхол эрчимжиж байна. Олон орны хүмүүс Хятад соёлыг ойлгохыг хүсэж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар болон ард түмэн ч Хятадын соёлыг даян дэлхийтэй холбож уялдуулахыг асар их мөрөөдөж байгаа юм. 2007 оны 12-р сард Хятадын Хятад хэлний үндэсний алба буюу Хань Баний эрхийн зөвшөөрлөөр Радио Кунзийн сургууль нь Хятадын ОУР-д байгуулагдсан юм. Таван жилийн турш тус сургууль олон төрлийн хэл, хэвлэл мэдээллийн олон хэрэгслийн давуу нөхцлийг ашиглан, "Эх хэлээрээ хятад хэл сурах" үзэл ойлголтын дагуу Кени, Бангладеш, Пакистан, Итали зэрэг улс оронд Радио Кунзийн хичээлийн 12 танхим байгуулсан юм. Түүнчлэн "Өдөр тутмын хэрэглээний хятад хэл" зэрэг олон нийтийн талархлыг ихээхэн хүлээсэн олон хэл дээрх сурах бичиг хэвлүүлж, радио долгион, интернет, цахим телевиз зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хятад хэлний сургалтын тавцанг бий болгож, "Сайн байна уу, Хятад орон" зэрэг соёлын чухал төслийг ажиллуулсан байна. Таван жилийн турш Радио күнзийн дээд сургуулийн нэр нөлөө улам өсч, хятад хэлний сургалт ба хятадын соёлыг танилцуулах брэнд болсон байна.
Тус хуралд Радио кино телевизийн үндэсний газрын даргын орлогч Ли Вэй, Хятадын хятад хэлний үндэсний албаны дарга Шю Линь тэрчлэн Хятадад суугаа зарим орны элчин сайд нар болон Радио Кунзийн хичээлийн танхимын дотоод гадаадын хэрэг эрхлэгч зэрэг 120 гаруй хүн оролцох болно.\Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |