• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын 300 мянган хүн ядуурлаас ангижрав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-12-14 16:49:02

    Сэтгүүлч саяхан ӨМӨЗР-ы ядууг тэтгэх албанаас мэдээлснээр, 2012 онд Өвөр Монгол ядуу бүс нутгийн хүн тутмын жилийн цэвэр орлогыг 15%-аас дээш өсгөн, ядуу хүн амын тоог 300 мянгаар бууруулсан байна.

    Өвөр Монгол 2012 онд ядууг тэтгэх төсөлд 7 тэрбум 600 сая юань санхүүжүүлж, гол төлөв онц ядуу бүс нутагт"гурван том төсөл" хэрэгжүүлэв. Түүнчлэн "зургаан зүйлт арга хэмжээ" авсан байна. Тухайлбал: үйлдвэрлэлийг хөгжүүлж тэтгэх, хөдөлмөрлөх хүчнийг шилжүүлэх дамжаанд хамруулж тэтгэх, хөрөнгө мөнгөөр харилцан дэмжих, ахмад хувьсгалчдын район болон үндэстний өөртөө засах хошууг тэтгэх, ажил төрөл болон нийгмийн салбарыг тэтгэх, тусламжийг баталгаажуулж тэтгэх зэрэг арга хэмжээ авснаар ядууг тэтгэх ажил ихээхэн ахицтай болсон байна. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе