• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын монгол судлалын шагнал"-ыг анх удаа шалгаруулав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-12-14 17:21:55

  Хятадын Монгол судлалын нийгэмлэг 13- ны өдөр "Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дахь симпозиум" ийн нээлтийн ёслол дээр анхны "Хятадын монгол судлалын шагнал"-ыг нэрт монгол судлаач, Өвөр монголын их сургуулийн профессор Чингэлтэйд гардуулж, түүний 70 гаруй жилийн эрдэм шинжилгээний чиглэлээр монгол үндэстний соёлын хөгжилд оруулсан гарамгай хувь нэмрийг хөхүүлсэн байна.

  Чингэлтэй 20-р зууны 40-ээд оноос эхлэн монгол хэлний сургалт, эрдэм шинжилгээний болон удирдлагын ажил хариуцаж эхэлжээ. Түүний бичсэн "Монгол хэлний зүй" (1949) ном нь Хятадын орчин үеийн хэлний судалгааны арга барилаар орчин үеийн монгол хэлний зүйг системтэй танилцуулсан бүтээл юм. Мөн түүний бичсэн "Киданы бага үсгийг тайлж унших асуудал"  ном нь тус салбарын бэлгэ тэмдлийн чанартай амжилт байж, "эрин зууныг заагласан судалгаа" хэмээн нэрлэгдсэн байна.
 
  Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн 2012 онд үүсгэн байгуулсан "Хятадын монгол судлалын шагнал" нь Хятадын Монгол судлалын хүрээн дэх дээд шагнал юм. Үүнд хамрагдах этгээд нь  дотоод гадаадын монгол судлалын судалгааны салбарт, монгол судлалын үйлсийн хөгжилтөд онцгой хувь нэмэр оруулсан, ихээхэн нөлөөтэй хувь хүн, байгууллага нэгж болон судалгааны бүтээл байх юм. Тус шагнал нь дотроо нэг төрөлтэй ба  жилд нэг удаа шалгаруулж, 100 мянган юаниар шагнадаг байна.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе