|
|
||
Монгол улсаас ирсэн залуугийн нэр Цэрэнпил, Өвөр-Хангай аймгийн Баян-Улаан сумын харьяат. Их Засаг Их Сургуулийг төгссөнийхөө дараа, ӨМБИС-д аспирантаар 3 жил сурч байгаа аж. Түүнтэй хамт яваа бүсгүй нь түүний гэргий нь бөгөөд мөн ӨМБИС-д аспирантаар сурч байгаа аж. 25 настай энэ залуу хос гэрлээд 2 жил гаруй болж байгаа бөгөөд хөөрхөн охинтой болжээ. Цэрэнпилийн уруул нь төрөлхийн сэтэрхий ба багадаа мэс засал хийлгэсэн боловч, сайн хийж чадаагүй тул хамрын нүхнээс нь уруул хүртэл нь сорвитой болсон байна. Нүүр царай нь хүмүүсийн харилцан танилцах хамгийн гол толь болдог тул Цэрэнпилийн энэхүү сорви нь түүнийг 25 жил тарчилгасан байна. Цэрэнпил "Холбоо сүлжээ"-нээс Ухаан-хадын цэргийн тойргийн 220-р эмнэлэг уруул тагнай нь сэтэрхий өвчтөнд төлбөргүй мэс засал хийж эдгэрүүлж байгаа талаарх мэдээллийг 12-р сарын 3-ны өдөр олж хараад, мөн өдрийн оройн 8 цагт утсаар харилцаж баттай мэдээ аваад, дараа өдөр нь галт тэргээр Ухаан-хадыг зорьж 5-ны өдөр хүрч ирсэн нь энэ байжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |