• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Японы харилцааны талаарх Хятад улсын байр суурийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-12-17 17:43:29

    Японы Либераль Ардчилсан Нам доод танхимын сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн-ин 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Япон хоёр орон энх тайван, тогтвортой хамтын ажиллагааны харилцаатай байх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй мөн Азийн энх тайван хөгжлийн хэрэгцээ шаардлага болох юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Хятад Япон хоёр орон бол чухал хөрш орнууд билээ, 2006 онд хоёр тал Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг байгуулах тал дээр нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятадын тал Япон улсын Хятадад хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг чухалчилдаг бөгөөд хоёр орны өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл болон асуудлыг гүнзгий таньж мэдэж зүй зохистой зохицуулж, 2 орны улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчим, үзэл санаагаар хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг Японы талд хүсэж байна гэжээ.

    Хуа Чүнь-ин цааш нь хэлэхдээ, Японы цаашдын хөгжлийн чиг хандлагад Хятадын тал маш их анхаарал хандуулж, үргэлжлэн энх тайванч хөгжлийн замаар замнан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе