• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын Архангай аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Өвөр Монголд айлчлав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-12-17 16:41:11

       16-ны үдээс хойш Монгол улсын Архангай аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Өвөр Монголын телевиз, сонины газар зэрэг байгууллага нэгжүүдээр явж танилцжээ.

       Тус аймгийн Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С. Баатараар ахлуулсан хэвлэлийн төлөөлөгчдийн багт яваа 9 хүний 5 нь сэтгүүлч байлаа. Тэд ХКН-ын 18-р их хурлын дараа тусгайлан энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь Өвөр Монголтой танилцах ялангуяа их хурлын дараах Өвөр Монголын баруун нутгийн нийгмийн хөгжлийн байдалтай танилцахыг зорьжээ.

       Төлөөлөгчдийн баг 10-ны өдөр Хөх хотод хүрэлцэн ирж, Баяннуур, Линь Хэ, Ордос, Бугат зэрэг нутгаар аялаад дахин Хөх хотод иржээ. Нэг долоо хоногийн аялалын хугацаанд тэд малчдын шинэ хот айл, эмнэлэг, сургууль, хотжилт төлөвлөлтийн ордон, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз, тэргүүлэх салбарууд, сүм хийд, музей, телевиз зэрэг газруудаар явж танилцаж, Өвөр Монголын нийгэм, эдийн засаг, соёлын амьдрал зэрэг тал талын салбарын мэдээллийг олж авлаа. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе