• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Казахстаныг холбосон 2-р төмөр зам  ашиглалтад орно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-12-17 16:42:36

        Хятад-Казахстаныг холбосон 2-р төмөр замаар  удахгүй ачаа тээврийн тусгай шугамыг нээж, энэ нь Жянсү мужийн Лянь Юнь Ган боомтоос Шиньжяны Хоргос боомтоор дамжин Казахстанд хүрэх тухай Өрөмч хотын төмөр замын газар 17-ны өдөр мэдээллээ. 

        Энэ бол Ази, Европын эх газрын шинэ гүүр болох  Хятад-Казахстаныг холбосон Алаг уулын амны төмөр замыг нээсний дараа, Хятад улсын баруун зүгт нээж байгаа 2 дахь олон улсын төмөр зам болох юм. Алаг уулын амны боомттой харьцуулахад, Хоргос боомт нь геологийн байрлалын хувьд  давуу талтай бөгөөд Шиньжяны Гурз хотоос 70 гаруй километр, Казахстаны Алма-Ата хотоос 378 километрийн зайд байрлаж, Хятадын баруун бүсээс  Дундад Азийн төв хот хүртэлх хамгийн ойрхон  үндэсний 1-р зэрэглэлийн боомт юм. 

        Хоргос боомтын төмөр зам ашиглалтад орсны дараа, тус боомт нь Хятад улсыг төв Ази, тэрчлэн Европтой авто зам, төмөр зам болон дамжуулах хоолойг нэгтгэсэн олон улсын зам харилцааны чухал газар болж, Хятад-Казахстаны худалдааг өргөжүүлэхэд ашигтай төдийгүй мөн Хятад улсын баруун тийш нээлттэй байхыг ахиулахад түлхэц өгөх юм байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе