• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орон байгаль орчныг хамгаалах талаар хамтран ажиллана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-12-18 17:09:20

    Хятадын байгаль орчны яам болон Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хоёр талын хурал 17-ны өдөр Улаанбаатарт болж, байгаль орчныг хамгаалах болон тогтвортой хөгжүүлэх салбар дах хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна.

    Хятадын байгаль орчны яамны орлогч сайд Ли Ганьже уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон байгаль орчноо хамгаалах талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны найрсаг харилцааны хөгжилд ашигтай бөгөөд хоёр орны иргэдийн ач буяныг нэмэгдүүлэх юм. Монголын талтай хамтран цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглаж, хил дамнасан дархан цаазат бүсийг байгуулах зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

    Экологийн орчин болон биологийн олон талт чанарыг хамгаалж, элсэн шуурга болон цөлжилтыг хяналтдаа авч сэргийлэн, бохирдлыг сэргийлэн засах зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд уулзалтын дараа хоёр тал байгаль орчныг хамгаалах хоёр орны хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан байна. Хоёр тал мөн Монгол улсын ховор зэрлэг амьтан болох мазаалайг хамгаалах талаар хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрчээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе