|
|
||
Хятадын соёл сонины мэдээ: ӨМ-ын Нийгмийн ШУА, Хятадын монгол судлалын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3-р симпозиум 2 хоног хуралдаад саяхан Хөх-Хотод өндөрлөлөө.
Хуралд Монгол, Орос, Киргиз, Герман, Франц, Чех зэрэг 10 гаруй орон болон Хятадын Тайвань түүнчлэн Хятадын НШУА, Бээжин их сургууль, Төвийн үндэстний их сургууль, Шинжааны их сургууль, Өвөр монголын их сургууль зэрэг байгууллагын 230 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Монгол соёл болон экологийн соёл иргэншил, Монгол хэл уран зохиол, түүх, тал нутгийн соёл зэрэг судалгааны сэдвээр өргөн хүрээнд хэлэлцэж, олон хэлний 4 сая үсэг бүхий 163 өгүүлэл дэвшүүлжээ.
Бүрэн бус бүртгэлээр, дэлхийн 50 гаруй улс орон бүс нутагт монгол судлал эрчимтэй өрнөж байна. Монгол судлал нь Хятадын гүн ухаан нийгмийн шинжлэх ухаан болон үндэстний соёлын бүтээн байгуулалтын ажил үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өрнөн хөгжиж өөдлөн мандаж байна. Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлын механизм нь 2005 онд байгулагдснаас хойш Хятадын Монгол судлалын хүчийг үр ашигтай нягтруулж чадсан юм. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |