|
|
||
Бугат хотын Хэ Дүн дүүрэг сүүлийн жилүүдэд соёлын бүтээн байгуулалтад ихэд хүч тавин, соёлын байгуулалтыг жуулчлал, худалдаа, экологи, хотын дэд бүтцийн байгуулалттай уялдуулан, өөрийн онцлогтой соёлын брэндийг бий болгохын төлөө чармайж байна.
Ши Көүг бас Ша Хү Көү ч гэдэг. Баруун хаалга гэдэг утгатай газрын нэр. Одоо Хятадын Шань Ши мужийн Шүө Зүө хотын Си Юы шяний нутагт байна. Шань Ши болон бусад мужийн худалдаачид Монгол нутаг, Их Хүрээ, Улиастай, Ховд, мөн Шиньжян нутагт арилжаа наймаа хийхийн тулд заавал урт Цагаан хэрэмний энэ хаалгаар нэвтэрдэг байсан тул тэмээн жин үл тасрах хөл хөдөлгөөнтэй газар байжээ. Хятадын төв телевиз хэдэн жилийн өмнө "Ши Көүгийн бэрхшээлт зам" нэртэй олон ангит киног гаргаснаас хойш өнөөдөр Ши Көү гэдэг энэ нэр Торгоны зам, Цайны замтай адилхан алдартай болжээ. Ши Көү хаалгаар гарсан худалдаачид хамгийн түрүүнд Бугат хотод ирж монгол ноёд худалдаачидтай арилжаа худалдаа хийдэг байсан гэдэг. Бугат хотын өнөөдрийн Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот болон хөгжих анхны суурийг тэр л үед тавьсан бололтой.
Энэхүү эртний бөгөөд түүхэн ач холбогдолтой хаалга болон замыг дурсан Бугат хотын Хэ Дүн дүүрэг сүүлийн жилүүдэд "Ши Көү соёлын район" хэмээх соёлын бүсийг байгуулж байна. Уг районы эхний төсөлд "Чяо овогтны алтан гудам" гэдэг гувамж, "Эртний түүхтэй Бугат хот" гэх соёлын үзэсгэлэнгийн бааз, үндэсний зан заншил, соёлын музей, Жинь Лө Түө\Алтан тэмээ\ архины соёлын музей, ӨМ-ны цахилгаан эрчим хүчний музей зэрэг гурван музей, ном бичиг болон эртний эдлэлийн хоёр төв, Буддын болон Исламын шашны зэрэг гурван хүрээлэн, гурван цэцэрлэгт талбай зэргийн байгуулах юм байна.
Чяо овогтны алтан гудамж гэдэг бол Ши Көүгээр худалдаа хийж баяжсан Шань Ши мужийн уламжлалт их гэр бүл болох Чяо овогтны нэрээр нэрлэгджээ. Хятадын түүхэнд зохих байр суурьтай энэ баян худалдаачин Бугат хотод өөрийн ордон, дэлгүүртэй байжээ. Ийнхүү энэ түүхэн үйл явдалд зориулан Бугат хотын Хэ Дүн дүүрэг соёл, аялал жуулчлал, худалдааны нэгэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжыг байгуулсан байна. Энэ нь одоо харин Хятадын цайны худалдаа, уран зураачдын урлан, шатрын ордон, мөн Шань Ши нутгийн гуанз, гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүр зэрэг шинэхэн байгуулагдсан гудамж гэхэд итгэхийн аргагүй хөл хөдөлгөөнтэй болсон байна. \\Хятадын олон улсын радио, Дүүрэнжаргал\
Эртний хот Ши Көү
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |