• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

1917 оны монгол хятад хэлний харьцуулсан толь бичгийг Улаанхад хотод дэлгэн үзүүлэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-12-21 11:18:01

    1917 онд чулуун бараар хэвлэсэн монгол хятад хэлний харьцуулсан толь бичиг болох "Монгол хятад хэлний эгшиг гийгүүлэгчийн хавсарсан толь бичиг"-ийг 20-ны өдөр Өвөр Монголын Улаанхад хотын Жиньюй цогцолборын соёлын талбайн Мөшян номын танхимд дэлгэн үзүүлсэн байна.

    1917 онд хэвлэгдсэн тус толь нь тухайн үеийн монголчуудын хятад хэл сурах сургалтын материалын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ нь Хятад Иргэн улсын үеийн монголчууд хятад хэлийг анхлан сурахад хэрэглэгдэж байсан монгол хятад хавсарсан толь бичгийн хэлбэрийн сургалтын материал хэмээн нэрлэгдэж байсан юм. Редакторлаж орчуулсан Хай Шань (1862-1927)бол монгол үндэстэн, Хятад иргэн улсын Ерөнхийлөгч Юань Шыкайн удирдлаган дор Монгол Төвдийн ажил эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд бэйс цол хүртэж байжээ.

    Уг номын баруун дээд өнцөг нь бага зэрэг урагдаж гэмтсэн хэдий ч үг үсэг нь тод, гол хэсэг нь бүрэн бүтэн байж, дунд нь редакторлаж орчуулсан Хай Шаний зураг болон нэрийн хуудсыг хавсаргажээ. Энэхүү толь бичиг нь судалгааны болон цуглуулгын нэлээд өндөр үнэ цэнэтэй юм. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе