|
|
||
Бээжингээс Жэнжөү хүрэх хурдны төмөр замыг холбосноор Бээжин Гуанжөү чиглэлийн дэлхийд хамгийн урт хурдны төмөр зам ашиглалтад орлоо. Түүнчлэн Хятадын хурдны төмөр замын нийт урт 9300 км-ээс давж, хурдны төмөр замын сүлжээ үндсэндээ бүрдлээ.
Бээжин Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам бол Хятадын "төмөр замын сүлжээ байгуулах дунд урт хугацааны төлөвлөгөө"-ний "дөрвөн хөндлөн дөрвөн босоо" чиглэлийн хурдны төмөр замын чухал зурвас нь юм. Бээжингээс гараагаа авч урагшаа Ши Жяжуан, Жэнжөү, У хань, Чанша хотоор дайран Гуанжөү хотод хүрч, Бээжин, Хэбэй, Хэнань, Хубэй, Хунань, Гуандүн зэрэг муж хотоор дамжин өнгөрдөг бөгөөд цагт 350 км аялахаар товложээ. Гэхдээ эхний хэсэг хугацаанд цагт 300 км аялах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |