|
|
||
Сүүлийн өдрүүдэд Монгол улсад цаг агаар эрс хүйтэрч, зарим нутгаар хасах 50 градуст хүрч, цагаан зуд болж иргэдийн амьдралд ноцтой гамшиг учруулаад байна.
Монгол улсын онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэхдээ, 1-р сарын 4-ний өдрийн байдлаар, тус улсын 80 хувийн нутаг дэвсгэр цас мөсөнд хучигдаж, 12 аймгийн 48 сумын цас мөсний зузаан нь 20-оос 60 сантиметрт хүрч, хүнд гамшигт өртсөн зарим районы цасны зузаан нь 60-аас 130 сантиметрт хүрчээ. Түүнчлэн 15 аймгийн 55 сумын мал сүрэг бэлчээрт гарахын аргагүй болж, зөвхөн тэжээл бордоонд л хоног өдрийг өнгөрөөж байна гэв.
Монгол улсын засгийн газар болон онцгой байдлын ерөнхий газар гамшгаас аврах яаралтай ажлыг эхлүүлж, гамшигт өртсөн нутагт ажлын баг томилон ажиллуулж байгаа бөгөөд орон нутгууд яаралтай арга хэмжээ авч, зам харилцаа нэвтрэхийг баталгаажуулахыг шаарджээ. Монгол улсын засгийн газар мөн гамшгийн байдал нэлээд хүнд ноцтой байгаа нутгуудад улсын нөөцийн тэжээл бордооноос нийлүүлэхээр шийдэв.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |