![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Азийн банк санхүүгийн чуулга уулзалт 2013" 1-р сарын 14, 15-ы өдөр Сянганы хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэх гэж байна. Чуулга уулзалтыг зохион төлөвлөх комиссын дарга, Жа Да ХХК(Сянган)-ийн захиргааны хэсгийн дарга Хүн Пижэн 9-ий өдөр хэлэхдээ, ирэх 20 жилийн дэлхийн GDP-ийн бодит өсөлтийн 50% нь Ази тивд түшиглэнэ. Энэхүү тавцанг ашиглан олон улсын хөрөнгө оруулагчид цугларан, Ази тивийн санаа бодлыг хуваалцах гэж байна гэжээ.
Тус чуулга уулзалт нь "Ази: дэлхийн шинэ байдлыг цогцлоон байгуулна" сэдвийн дор, мэргэжлийн 2000 орчим хүн зах зээлийн шинэ байдлыг хамтаар судлан, ялангуяа дэлхийн эдийн засгийн хувиралтын нөхцөл байдал дахь Ази тивийн хөгжлийн боломж тохиол болон өрсөлдөөн сорилтыг тусгай авч хэлэлцэх юм. Дэлхийн хэмжээний болон Хятадын дотоодын хөрөнгө оруулалтын боломж тохиол, Хятадын банк санхүүгийн өөрчлөлт шинэчлэлийн шинэ төсөв, бүс нутаг ба бүс нутаг дамнасан хөрөнгийн гүйлгээний хандлага, юанийн бодлогын хөгжил болон Азийн банк санхүүгийн системийн нэгдэл болон хамтын ажиллагаа зэрэг талаар ярилцах болно.
Сянганы засаг захиргааны онцгой районы Засгийн газар болон Сянганы худалдаа хөгжлийн алба хамтран зохион байгуулах"Азийн банк санхүүгийн чуулга уулзалт" 2007 онд анх байгуулагдаж, энэ жил 6 дахь удаагаа болж байна. Өнгөрсөн чуулга уулзалтад 32 улс орон, бүс нутгийн банк санхүүгийн ажилтан болон худалдааны салбарын төлөөлөгчид зэрэг нийт 2000 гаруй хүн оролцсон байна.\Навч орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |