Цагаан сарын хугацаанд Хөх-Хотын төмөр замаар 2 сая 130 мянган хүн зорчих төлөвтэй
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2013-01-14 10:32:51
Сар шинийн тээврийн ажил 1-р сарын 26-аас 3-р сарын 6-ны өдөр хүртэл нийт 40 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд 2 сая 130 мянга гаруй хүн зорчих төлөвтэй гэж Хөх хотын төмөр замын товчоо төсөөлж байна.
2013 оны сар шинийн баяр нь 2012 оныхоос 18 өдөр хойшлогдож, баяраас өмнөх сурагчдын гэр нутагтаа буцах зам тээврийн оргил үе нь 1-р сарын дунд арав хоногт төвлөрөх болно. Баярын дараах сурагчдын сургуульдаа буцан ирэх тээврийн оргил үе нь цагаан сарын шинийн зургаанаас эхэлж, гэр нутгаа эргэн үзэх, хот орж ажил хийх ажилчдын нааш цааш зорчих 1-р оргил цаг үетэй давхацна. Гэвч цагаан сарын амралтын дараах зам тээврийн хоёрдугаар оргил үетэй зөрж зорчих болохоор зам тээврийн ачаалал бага байж мэднэ. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл