|
|
||
Хятад, Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн 3-р хуралдаан 15-ны өдөр Улаанбаатар хотод болов. Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Шяопин, Монгол Улсын Уул уурхайн сайд Д. Ганхуяг нар тус тусын орны төлөөлөгчдийг тэргүүлэн хуралдаанд оролцож, Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Күн Линлүн, Монгол Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжид нар хуралдааныг даргалав.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Шяопин, Монгол Улсын Уул уурхайн сайд Д. Ганхуяг нар хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Д. Доржпүрэв, Хятадын Гадаад харилцааны яамны Азийн газрын дэд дарга Сүнь Хүнлянь, Монгол Улсын уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгончулуу, Хятадын Үндэсний эрчим хүчний хорооны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Шюй Жилинь, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн Бодлого зохицуулалтын газрын дарга М. Баянмөнх, Хятадын Төмөр замын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Лянь На, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад хөрөнгө орууллатын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С. Жавхланбаатар, Хятадын Худалдааны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Вэй Хайфэн нар өөр өөрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, оршиж байгаа асуудлыг зохицуулах арга зам, хэтийн төлвийн талаар мэдээлэл хийж санал солилцов. Монгол Улсын төмөр зөм, авто замын байгуулалт, газрын тос боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах зэрэг хүрээнд хөрөнгө мөнгө, техниг мэргжил болон боловсон хүчин бэлтгэх зэрэг талаар нааштай туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж Хятадын тал илэрхийлсэн байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн хуралдаанд оролцов. \Сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |