• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын орон нутгийн цагдаагийн байгууллагын уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2013-01-18 17:34:11

      Хятад улсын Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Цагдаагийн газар болон Монгол Улсын Дорнод аймгийн цагдаагийн газрынхан хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятад Монгол хоёр орны хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагаа болон хоёр орны хөрш зэргэлдээ нутаг районы амар амгалан байдлыг бэхжүүлэх үүднээс, 2013 оны 1-р сарын 18-ны өдөр Шинэ барга баруун хошуунд уулзалтыг хийж, "Шинэ барга баруун хошууны Цагдаагийн газар болон Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурлаа.

      Уулзалтын үеэр, Шинэ барга баруун хошуу болон Дорнод аймгийн цагдаагийн газар сүүлийн жилийн хамтын ажиллагааныхаа ололт амжилтыг дүгнэн, хойшид хоёр улсын хоорондох хууль хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, үндсэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ. \Хятад-Монголын найрамдлын сүлжээний Цэнгэл, Хэрлэн нар мэдээлж, Хүчитбаатар редакторлав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе