|
|
||
Саяхан хуралдсан ӨМӨЗР-ы орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын ажлын хуралдаанаас мэдээлснээр, 2013 оны эцэс гэхэд, ӨМ-ын хотжилтын төвшин 58.6%-д хүрэх юм байна.
2013 онд, ӨМӨЗР Хөх-Хот, Бугат, Ордос зэрэг гурван хотын байгуулалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, бүс нутгийн төв хотын төлөвлөгөө болон байгуулалтыг түргэсгэх болно. Түүнчлэн хот суурины дэд бүтцийн байгуулалтын стандартыг дээшлүүлж, 2015 он гэхэд хот суурины олон нийтийн дэд бүтцийн байгуулалтын гол болох үзүүлэлтүүдийг улсын дундаж төвшинд хүргэх буюу түүнээс давуулах юм байна.
Үүний зэрэгцээ, хөдөө тосгоны байгуулалтын ажлыг сайтар хийж, хошуу шяний засгийн газрын байрлах суурины байгуулалтыг өнөөгийн хотжилтын гол чухал ажил болгож, жижиг хот суурины байгуулалтыг эрчимжүүлж, социалист шинэ хөдөө тосгоны үлгэр жишээ болгох ажлыг бэхжүүлж, хөдөө тосгоны олон нийтийн эрүүл мэндийг сайжруулж, малчин тариачдын оршин суух орчныг дээшлүүлнэ. Түүнчлэн хот суурины удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг түргэсгэж, малчин тариачдыг хотын иргэд болгоход түлхэц өгөх юм байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |