• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хот замын түгжрэлийг зохицуулах төслийг хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-01-23 16:20:20

    Бээжин хот замын түгжрэлийг зохицуулах төслийг хэрэгжүүлнэ гэж Бээжин хотын орлогч дарга Ван Ань-шүнь 22-ны өдөр Бээжингийн 14 дүгээр сонгуулийн ардын төлөөлөгчдийн их хурлын нэгдүгээр хуралдаан дээр мэдэгдсэн байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, Бээжин хот тойрог замын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд жилийн дотор 3 метроны шугамыг шинээр байгуулна. Зарим замын хэсгийн эргэлтийг сайжруулах төслийг хэрэгжүүлэн, замын зангилаа цэгүүд болон авто машины зогсоолыг шинээр бүтээн байгуулах юм. Машины зогсоолын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, орон сууцны тойргийн зогсоолыг шинээр 20 мянгад хүргэн нэмж байгуулна, түүнчлэн жижиг авто машин нэмэгдэхийг хязгаарлана гэжээ.

    Өнөө Бээжинд 5 сая 200 мянган авто машин байгаагаас 2012 онд авто машины тоо 2011 оныхоос 216 мянгаар нэмэгдэж, Бээжингийн замын түгжрэлийг зохицуулахад бэрхшээл учруулсан байна. \Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе