• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүнсний ногооны бааз байгуулж тариачдын орлогыг нэмэгдүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-01-24 15:13:08

    Хөх-Хотын хамгийн том дүүрэг болох Сайхан дүүрэг сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр маш олон ажил хэрэгч арга хэрэгжүүлэн, тариачин болон доор орлоготой хүмүүсийн амьжиргааны асуудалд хүч тавьж байгаа юм байна.

    Хөх-Хотын цаг агаарын онцлогоос болж өвлийн цагт тарьж ургуулах ажил эрхэлж болохгүй тул нэгд тариачдын орлого бага байж, хоёрт Хөх-Хотын хүнсний ногооны зах зээл ч хангалт муутай болж, иргэдийн өвлийн хүнсний ногооны хэрэгцээг голдуу бусад муж районоос зөөвөрлөдөг байв. Энэ байдалд чиглүүлэн Сайхан дүүрэг засгийн газрын нөхвөр, тосгоны зөвлөлийн хөрөнгө оруулалт, мөн тариачдын өөрийн хөрөнгө оруулалт зэрэг аргаар хүнсний ногооны хүлэмжийг их хэмжээгээр байгуулсан байна. 2011 оны үеийн байдлаар нийт 600 сая юанийн хөрөнгө оруулан, 52 квадрат километр талбайтай нутгийг хүнсний ногоо тарьж ургуулах газар болгон, 2012 онд мөн 20 квадрат километр талбайтай нутгийг хүнсний ногоо тарьж ургуулах газар болгон шинээр нэмжээ. Ингэснээр тариачдын орлого нэмэгдсээр барахгүй Хөх-Хотын хүнсний ногооны 50%-ны хэрэгцээг хангаж, хүнсний ногооны үнийг тодорхой хэмжээгээр бууруулсан байна.

    Хэдэн жилийн чармайлтаар Сайхан дүүрэг Хөх-хот-Бээжингийн авто замын дагуу, мужийн зэрэглэлийн 102 дугаар авто замын дагуух Жинь Хэ шянь, Хуан Хэ шянь, Баян балгас зэргээр гол болсон хүнсний ногоог тарьж ургуулах баазыг байгуулан, тарьж ургуулах талд 10 гаруй нарийн мэргэжлийг тариачдад уламжлан, 20 гаруй шинэ төрлийн хүнсний ногоог бусад газраас оруулж, өнөөгийн байдлаар газар талбайгаар их, механикийн төвшин өндөр, тариачдын мэргэжил болон урам сэтгэлгээ сайн зэрэг давуулаг талуудтай хүнсний ногооны тарьж ургуулах баазыг нэгэнт байгуулжээ. Тариачдын орлого нэмэгдсээр барахгүй нэлээд хүнд байдалд ороод байсан ажлын байраар хангах асуудлыг ч шийдвэрлэж, тариачдын хамгийн гаршсан ажлыг нь хийлгэснээс засгийн газрын ажил ч ахиц сайтай болжээ. \Дүүрэнжаргал мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе