• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Бангүө Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байна

CRI       (GMT+08:00) 2013-01-30 14:58:16

      БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө өнөөдрийн \1-р сарын 30-ны\ үдээс өмөн тусгай онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирж, Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байна. Тэрээр Монголын Улсын Их Хурлын дарга Занданхүүгийн Энхболдын урилгаар айлчилж байгаа юм. Ү Бангүө Улаанбаатарын Чингис хаан исэх онгоцны буудалд хүрч ирсний дараа хэлэх үгээ бичгээр тараав.

      Тэрээр хэлэхдээ, УИХ-ын дарга эрхэмсэг ноён Энхболдын урилгаар Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийж, Монголын ард түмэнд Хятадын ард түмний элэгсэг дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг авч ирсэндээ би маш баяртай байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол бол уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд. Дипломат харилцаа тогтоосон 60 гаруй жилийн турш хоёр орны харилцаа нь цаг хугацаа болон олон улсын будлиантай байдлын шалгалтыг даван туулж, эрүүл саруул тогтвортойгоор хөгжиж ирлээ. Нэн ялангуяа 2011 онд хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал олширч, улс төрийн харилцан итгэлцэл байнга нэмэгдэж, ажил хэрэгч хамтын ажиллагаа өдөр ирэх тутам гүнзгийрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт ойлголцон зохицуулалт хийж байна. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх явдлыг Хятад улс маш чухалд үзэж, Монголын талтай хамтаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

       Энэ айлчлалынхаа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж, УИХ-ын дарга Энхболд, Ерөнхий сайд Алтанхуяг нарын зэрэг Монголын удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.

       Ү Бангүө-гийн энэ айлчлал бол БХАТИХ-ын Байнгын хорооны даргын 16 жилийн даргаа Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал болох юм. 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Чяо Ши МУ-д айлчилж байсан юм. \ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе