• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь Монгол улсын хөгжилд сайн сайхан нөхцөл боломж авчрав--- Монголын улсын их хурлын дарга З. Энхболдоос авсан ярилцлага

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-01-30 16:43:06

    ХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө Монгол улсад албан ёсны найрсаг айлчлал хийхээс өмнөхөн Монголын улсын их хурлын дарга З. Энхболд Синьхуа хорооны сэтгүүлчид хэлэхдээ, Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд сайн сайхан нөхцөл боломж авчрав гэжээ.

    З. Энхболд хэлэхдээ, Ү Бангүөгийн тус айлчлал нь 16 жилийн дараа ХАТИХ-ын Байнгын хорооны дарга анх удаа Монголд хийж байгаа айлчлал юм. Үүнийг Монголын тал дээд хэмжээнд чухалд үзэж байгаа бөгөөд тус айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа болон парламент хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

    Ноднин улсын их хурлын даргаар сонгогдсон З· Энхболд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа бүх талаар тогтвортой хөгжиж, хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн харилцааны төвшинд хүрчээ. Хоёр талын хүчин чармайлтаар Монгол Хятадын харилцааны салбарууд шинэ асуулга, хэлбэрээр тэлэн хөгжиж, улс төрийн итгэлцэл улам зузаадсан юм. Сүүлийн хэдэн жилд хоёр орны дээд зиндааны харилцан айлчлал олширч, хоёр орны харилцааг тогтвортой хөгжихийг батлах, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

    Парламент хоорондын хэлхээ холбоо бол Хятад Монгол хоёр орны хэлхээ холбооны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. З· Энхболд хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлж эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь хоёр оны парламентын үүрэг хариуцлага байгаа юм. Хамтын ажиллагааны зохицуулах механизм байгуулж үр ашигтай ажиллах нь засгийн газрын салбарын үүрэг болно гэжээ.

    Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар З· Энхболд хэлэхдээ, Хятад улс нь олон жилийн турш Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том орон болсоор ирлээ. Хойшид Монгол улс Хятадын хөрөнгө оруулалтыг татах талаар нэн илүү анхаарах болно гэжээ.

    Монгол Хятад хоёр орон уул уурхай, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, нефть, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарт сайн сайхан хамтын ажиллагаатай байж, хамтын ажиллагааны асар их нөөц хүчинтэй байна. Монгол улсын хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн байгуулалт, уул уурхай, эрчим хүчний байгуулалт зэрэг төслуүүд нь Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

    Далайн гарцгүй орны хүндрэл бэрхшээлийг ойлгож, Монгол улсад хилээр тээврийн нөхцөл хангасан Хятад улст баярлаж байна. Хоёр орны парламент хоёр талын холбогдох салбарууд урт хугацаанд хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулахыг дэмжиж, төмөр зам, авто зам болон боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэмжээ тогтоохыг хүсэж байна гэж З. Энхболд гэллээ.

    Хоёр орны боловсрол, соёл, хүмүүнлэгийн хүрээн дэх хамтын ажиллагааны талаар З. Энхболд ярихдаа, хоёр орны хүмүүнлэгийн харилцаа өдрөөс өдөр сайжирч, холбогдох хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна. 2012 онд, Хятадын 60 хүний бүрэлдэхүүнтэй залуучууд Монгол улсад айлчлан, хоёр орон "соёлын сар"-ын үйл ажиллагаа зохиосон бөгөөд Хятад улсад суралцаж буй Монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна гэлээ.

    З. Энхболд хэлэхдээ, хоёр орны харилцаа нэгэнт өндөр төвшинд хүрсэн гэлээ ч мөн их олон ажил хийх боломжтой байна. Монгол Хятад хоёр орны харилцааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байхын зэрэгцээ ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвт мөн итгэлтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе