• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр талын ашиг сонирхлыг сайтар зохицуулах нь зангилаа болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-01 11:28:16

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 31-ний өдөр Бээжинд Америкийн төлөөлөгчдийн танхимын гадаад ажил хэрэг хариуцсан комиссын дарга Едвард Росе тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нь стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхий дахинд маш чухал үр нөлөөтэй юм. Хоёр орны харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, хоёр талын ашиг сонирхлыг сайтар зохицуулах нь зангилаа болох юм гэжээ.
 
      Тэрээр хэлэхдээ, Хятад Америк адил бус хөгжлийн үе шанданд байж, харилцан нөхвөрлөх чанар өрсөлдөөн сорилтоос их байна. Харилцан ашигтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг сайтар зохицуулах нь үр ашгаа дахинаар нэмэгдүүлж чадна. Хоёр талын улс төрчид аж ахуйн нэгж болон орон нутгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг талаар нэн аятай орчин бий болгон, харш саадыг багасган, нэн олон тавцанг хангаж, хоёр орны харилцааны нөөц хүчнийг гүйцэд бадруулах ёстой юм гэжээ.

      Америк Хятадын харилцаа бол дэлхий дээр хамгийн чухал хоёр талын харилцаа юм, Америкийн бүгд найрамдах нам, ардчилсан намынхан хоёр орны харилцааны хөгжлийг нааштай дэмжинэ. Хоёр талаараа олон салбарын яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны хөгжил цэцэглэл болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд нэн их хувь нэмэр үзүүлэх ёстой юм гэж Америкийн хоёр намын парламентын гишүүн илэрхийлжээ.\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе