|
|
||
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Юй Зэншэн 4-ний үдээс хойш бүх Хятадын шашны бүлгийн хариуцлагатай хүмүүсийг Жүннань Хайд урин авчирч, шинэ оноо хамтаар тэмдэглэсэн бөгөөд ХКН-ын төв хороо болон Ши Жинпингийн өмнөөс шашны бүлгийн зүтгэлтэн, өргөн олон сүсэгтэн түмэнд шинэ оны сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.
Юй Зэншэн шашны бүлгийн хариуцлагатай хүмүүсийн үгийг сонссоны дараа хэлэхдээ, шашин шүтлэг эрх чөлөөтэй байх намын бодлогыг тал бүрээр найдваржуулж, хуулийн дагуу шашны үйл хэргийг удирдан, өөрөө эзэн мэдэн бие даах зарчмыг баримтлан, шашны социалист нийгэмтэй уялдан зохицлыг нааштай удирдан жолоодох бол манай намын шашны ажилд авч байгаа үндсэн чиг хандлага юм гэжээ.
Тэрээр шашны бүлгүүдийн сүүлийн жилүүдэд өөрийн байгуулалтын талаар олсон ололт амжилтыг нааштай үнэлээд, дүрэм тогтолцоог цаашид сайжруулж, дүрэмжилтийн төвшинг дээшлүүлэн, идэр залуу үеийн шашны боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэхийг шаардсан байна. Шашны ажлын удирдлагыг цаашид эрчимжүүлэн сайжруулж, шашны үйл ажиллагааг журамжсан, эмх цэгцтэй байлгах хууль, нийгмийн сайн сайхан орчинг чармайн бий болгохыг тэрээр шат бүрийн намын хороо, засгийн газарт шаарджээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |