|
|
||
2-р сарын 11-ний өдөр бол Төвдийн тооллоор усан могой жилийн шинийн нэгэн юм. Шинэ жил Цагаан сар ирж буйд Бээжин хотод ажиллаж, суралцаж, амьдарч буй 300-гаад Төвдийн ахан дүүс болон холбогдох хүмүүс 5-ны өдөр шинэ оны цайллага хийж, хамтдаа дуулж бүжиглэцгээн, усан могой жилийн шинэ жилээ тэмдэглэлээ.
Төвд тооллын шинэ жил нь Төвд үндэстний хамгийн гол баяр юм. Цайллага дээр төвд уламжлалаар хадаг сэлтээ барин, харилцан нэг нэгнээ хүндлэн, ерөөлөө айлдацгааж байлаа. Нийслэл хотод байгаа утга зохиол урлагийн ажилтнууд болон Бээжин хотод суралцаж буй оюутан сурагчид уран сайхны тоглолт үзүүлсэн байна.
Энэ удаагийн үйл ажиллагааг ТӨЗР-ны засгийн газрын Бээжинд суугаа хэрэг эрхлэх газар болон Хятадын Төвд судлалын төвөөс хамтран зохион байгуулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |