|
|
||
Энэ оны 2-р сарын 11-нд төвд зурхайн усан могой жилийн сар шинэ тохиож, билгийн улирлынхаас нэг хоног хойно болж байна. Бээжинд ажиллаж, суралцаж, амьдарч байгаа Төвд үндэстний ахан дүүс 5-ны өдөр цуглаж, усан могой жилийн сар шинийн баяраа угтан тэмдэглэсэн байна.
Төвд районоос Бээжинд суугаа хэрэг эрхлэх газар, Хятадын Төвд судлалын төв хамтран төвд зурхайн усан могой жилийн шинэ оны цайллага зохиож, Төвд үндэстний хамт олон үндэстнийхээ дээл хувцсаар гоёж, дуулан бүжиж, баяр баясгалантайгаар баяраа тэмдэглэжээ.
ТӨЗР-ны АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Жао Жэншию хэлэхдээ, 2012 онд Төвдийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 70.1 тэрбум юаньд хүрч, 2011 оныхоос 12% нэмэгдэж, тариачин малчдын хүн тутмын орлого болон хот суурингийн оршин суугчдын дундаж орлого тус бүр 15.1%, 11.5% нэмэгдэж, хөдөө аж ахуй, мал аж ахуй 11 жил дараалан элбэг амжилтад хүрлээ. Нийгмийн үйлс тал бүрээр хөгжиж, Төвдөд 15 жилийн төлбөргүй боловсролын сургалтыг амжилттай биелүүллээ гэжээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |